5 Өдрийн өмнө.
Тик ток-ийг АНУ-д үргэлжлүүлэх эсэхийг хэлэлцэнэ
Тик ток-ийг АНУ-д үргэлжлүүлэх эсэхийг хэлэлцэнэ

Зургийг: Pexels

Швейцарын Давос хотноо зохион байгуулагдаж буй дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр тик ток-ийн толгой компани “Bytedance”-ийн захирал бөгөөд “General Atlantic”-ийн гүйцэтгэх захирал Билл Форд мэдэгдэл хийжээ. 

“АНУ-д тик токийг үргэлжлүүлэн ашиглах хэлэлцээрийг аль болох шуурхайлж, энэ амралтын өдрүүдээр хийхээр төлөвлөж байна. Хэлэлцээрт АНУ болон Хятадын Засгийн газар болон компанийн захирлын зөвлөл зэрэг төлөөлөл оролцох шаардлагатай. Худалдахаас өөр боломж бий.Тик ток-ийг АНУ-д үргэлжлүүлэн ажиллуулах нь хүн бүрийн ашиг сонирхол юм” гэжээ.

“General Atlantic” бол “Bytedance”-ийн томоохон хөрөнгө оруулагчдын нэг юм. 

Эх сурвалж: CNN