01 сарын 26, 2024
Монголын аврагчид Ирландын гал сөнөөгчдөөс 13 дахин бага цалин авдаг
Монголын аврагчид Ирландын гал сөнөөгчдөөс 13 дахин бага цалин авдаг

Дээрх улсуудын гал сөнөөгчдийн дундаж цалинг монгол төгрөгт шилжүүлэн үзсэн график

Дэлхийн улсуудын гал сөнөөгч, аврагчид хэдэн төгрөгийн цалинтай ажилладаг талаар цахим эх сурвалжуудаас судалж, мэдээлэл бэлтгэлээ. Хүнд байх хамгийн үнэ цэнтэй зүйл болох амь насаараа дэнчин тавьж ажил үүргээ гүйцэтгэдэг алба хаагчдын анхдагч үнэлгээ цалин, хангамжийн байдал маш чухал юм. 

Дэлхийн улсуудын гал сөнөөгч, аврагчид хэдэн төгрөгийн цалинтай ажилладаг талаар цахим эх сурвалжуудаас судалж, мэдээлэл бэлтгэлээ. Хүнд байх хамгийн үнэ цэнтэй зүйл болох амь насаараа дэнчин тавьж ажил үүргээ гүйцэтгэдэг алба хаагчдын анхдагч үнэлгээ цалин, хангамжийн байдал маш чухал юм. 

Бидний эшилсэн эх сурвалжууд алба хаагчдын цалингийн судалгааны мэдээллийг цуглуулахдаа ажил олгогчид болон нэрээ нууцалсан ажилчдаас шууд мэдээлэл авч бэлтгэжээ. 

Албанд орох үе буюу анхны түвшний гал сөнөөгч гэж 1-3 жилийн туршлагатай алба хаагчийг үздэг бол наймаас дээш жил ажилласныг ахлах түвшний гал сөнөөгч гэж тооцдог аж. Мөн ОХУ болон БНХАУ-д гал сөнөөгчдийг 0-2, 2-5, 5-10, 10-15, 15-20, 20-иос дээш жил гэж туршлагаар нь ангилан цалинг тогтмол өсгөх бодлого барьдаг юм байна.  

Бүгд найрамдах Ирланд улс

ireland-jpgok  

Албанд орох үеийн цалин нэг жилийн 39,919 евро

Дундаж цалин нэг жилийн 57,019 евро

Ахлах түвшний цалин нэг жилийн 70,846 евро 

Гал сөнөөгчид цалингаас гадна жилд дунджаар 3,307 еврогийн урамшуулал авдаг байна. 

Япон улс 

japan 

Албанд орох үеийн цалин нэг жилийн 4,412,612 иен

Дундаж цалин нэг жилийн 6,313,850 иен

Ахлах түвшний цалин нэг жилийн 7,831,104 иен 

Гал сөнөөгчид цалингаас гадна жилд дунджаар 366,203 иений урамшуулал авдаг.

БНХАУ

china 

Албанд орох үеийн цалин нэг жилийн 93,600 юань

Дундаж цалин нэг жилийн 207,800 юань

Ахлах түвшний цалин нэг жилийн 327,800 юань 

 Аргентин улс 

argentina 

Албанд орох үеийн цалин нэг жилийн 5,078,102 песо

Дундаж цалин нэг жилийн 7,029,488 песо

Ахлах түвшний цалин нэг жилийн 9,012,155 песо 

Гал сөнөөгчид цалингаас гадна жилд дунджаар 407,710 песоны урамшуулал авдаг. 

ОХУ 

russia 

Албанд орох үеийн цалин нэг жилийн 301,800 рубль

Дундаж цалин нэг жилийн 652,200 рубль

Ахлах түвшний цалин нэг жилийн 1,037,600 рубль 

 Монгол Улс

mongolia 

Засгийн газрын 2023 оны 241 дүгээр тогтоолоор төрийн тусгай албан тушаалын цалингийн зэрэглэл 13 байсныг 12 болгож, тэдний үндсэн цалингийн доод хэмжээг нэг сая төгрөг байхаар тогтоосон. 

Тэгэхээр өнгөрөгч оны долоодугаар сараас онцгой байдлын алба хаагчдын цалингийн доод хэмжээ нэг сая төгрөг болсон бөгөөд үүн дээр цолны болон бусад нэмэгдлийг нэмээд нэг сая гаруй төгрөгийн цалинг сард авдаг гэсэн үг. Хамгийн багадаа жилд дунджаар 15 сая орчим төгрөгийн цалин авдаг гэдэг мэдээллийг баттай эх сурвалж өгсөн юм. 

Дээрх улсуудын гал сөнөөгчдийн дундаж цалинг монгол төгрөгт шилжүүлэн үзсэн графикийг харуулж байна. Монгол банкны валютын ханшийн өнөөдрийн /2024.01.25/ үнэлгээгээр бодов. 

ok 

Мэдээж тухай улс орны нийгэм, эдийн засгийн боломж, нөхцөл байдлын нөлөөгөөр аливаа байгууллагын ажилтнуудын цалингийн хэмжээ тогтоно. Гэвч та бүхэн бусад улсын болон өөрийн орны алба хаагчдын цалингийн мэдээллийг харьцуулаад хараад дүгнэлт хийгээрэй. 

Дараагийн удаа бид дэлхийн улс орнуудын гал сөнөөгч, аврагчдын зориулалтын хувцас хэрэглэлийн талаар бэлтгэж хүргэх болно. 

Эх сурвалж: salaryexpert.com, worldsalaries.com