01 сарын 24, 2025
Анхны Ерөнхийлөгчөө сүүлчийн замд нь үдлээ
Анхны Ерөнхийлөгчөө сүүлчийн замд нь үдлээ

Гэрэл зургийн эх сурвалж: Гэрэл зурагчин Ц.Батбаатарын зургийг ашиглав.

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Пунсалмаагийн Очирбат энэ сарын 17-ны өдөр таалал төгссөн.

Өөд болоочийг сүүлчийн замд нь үдэх ёслолын ажиллагаа Төрийн ордонд боллоо. Монгол Улсын төр, нийгмийн зүтгэлтнүүдийн дурсгалыг хүндэтгэдэг “Алтан-Өлгий” оршоох газар нутаглуулна.  

Мөн өнөөдөр орон даяар Төрийн далбаа бөхийлгөж гашуудал зарлаж буй бөгөөд төрийн албан хаагчид 12:00 цагт 60 секундийн хугацаанд чимээгүй зогсож эмгэнэл илэрхийлэх юм.