Ирэх өдрүүдийн цаг агаар
Ирэх өдрүүдийн цаг агаар

24-нд нутгийн баруун хагаст, 25-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан ирэх 10 хоног /2025.01.20-01.29/-ийн цаг агаарын урьдчилсан төлвийг хүргэж байна.

24-нд нутгийн баруун хагаст, 25-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.

Хур тунадас:

 22-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 23-нд баруун аймгуудын ихэнх нутгаар, 24-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар,

25-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газар, 26-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 27-нд Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна. 

Салхи:

Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 22, 23-нд Алтайн уулархаг нутгаар, 24, 25-нд нутгийн зарим газраар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.  

Агаарын температур:

Хугацааны эхээр ихэнх нутгаар хүйтний эрч сулавтар Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -33...-38 хэм, өдөртөө -22...-27 хэм,

Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -24...-29 хэм, өдөртөө -11...-16 хэм,

Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -7...-12 хэм, өдөртөө +2...-3 хэм, бусад нутгаар шөнөдөө -18...-23 хэм, өдөртөө -5...-10 хэм хүйтэн байна.

24-нд баруун аймгуудын нутгаар цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -40...-45 хэм, өдөртөө -30...-35 хэм,

Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -31...-36 хэм, өдөртөө -21...-26 хэм,

Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -12...-17 хэм, өдөртөө -5...-10 хэм, бусад нутгаар шөнөдөө -25...-30 хэм, өдөртөө -13...-18 хэм хүйтэн байна.