Төрийн далбаа бөхийлгөж гашуудал зарлах зарлиг гаргасан байна.
Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Пунсалмаагийн Очирбат энэ сарын 17-ны өдөр таалал төгссөн.
Төр, нийгмийн зүтгэлтэн түүний дурсгалыг хүндэтгэж энэ сарын 24-ний баасан гаргийн 07:00 цагаас 25-ны өдрийн 00:00 цаг хүртэлх хугацаанд орон даяар Төрийн далбаа бөхийлгөж гашуудал зарлах зарлигийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гаргасан байна.