19 Цагийн өмнө.
АНУ-д нөгөөдрөөс тикток-г хориглох уу?
АНУ-д нөгөөдрөөс тикток-г хориглох уу?

Гэрэл зургийн эх сурвалж: Pexels

Хятадын Засгийн газар тагнуулын мэдээлэл цуглуулах зорилгоор тикток-г буруугаар ашиглаж байж болзошгүй хэмээн АНУ болгоомжилж байна. Улмаартикток-г АНУ-д худалдахгүй бол энэ сарын 19-өөс эхлэн тус улсад хориглохоор болжээ гэж asahi сайтад мэдээлэв.

Bloomberg-ийн мэдээлснээр, тикток-ийн толгой компани "Bytedance"-д нөлөөтэй гэгддэг Хятадын Засгийн газар хувьцааг нь хэвээр үлдээхийг хүсэж байгаа боловч хоригт орсон тохиолдолд Элон Маскт зарах талаар судалж буй гэнэ.

Мөн Элон Маск spaceХ болон тикток-г нэгтгэн ажиллуулна гэсэн цуурхал тарсан. Тэгвэл Bytedance компанийн олон нийттэй харилцах алба “Зохиомол ярианд ямар нэгэн тайлбар өгөхгүй” гэж мэдэгджээ. 

Америкт тикток-н 170 гаруй сая хэрэглэгч байдаг бөгөөд хориглох тухай мэдээлэл нь тэдний дургүйцлийг хүргэж байна.