1 Өдрийн өмнө.
Томуугийн дэгдэлт улбар шар түвшинд байна
Томуугийн дэгдэлт улбар шар түвшинд байна

Амьсгалын замын өвчлөлийн 60 хувь орон нутагт, 40 хувь нь нийслэлд бүртгэгдсэн байна. 

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс өнөөдөр амьсгалын замын халдварт өвчний дэгдэлтийн талаар мэдээлэл өглөө. Улсын хэмжээнд томуугийн дэгдэлт улбар шар буюу алаг цоог тархалтын түвшинд байна. 

Идэвхжилийн түвшинд Говь-Алтай аймаг, улбар шар түвшинд Улаанбаатар хот болон 13 аймаг, улаан буюу аймгийн хэмжээний дэгдэлтийн түвшинд долоон аймаг байгаа тухай Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Тандалт эрхэлсэн дэд захирал Ж.Байгалмаа хэллээ. 

Амьсгалын замын өвчлөлийн 60 хувь орон нутагт, 40 хувь нь нийслэлд бүртгэгдсэн байна

Б.Лувсанпэрэнлэй