Нийт өвчлөлийн 65 хувь нь орон нутагт, 35 хувь нь нийслэлд бүртгэгдсэн байна.
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс томуу, томуу төст өвчний талаар өнөөдөр мэдээлэл өглөө. Өмнөх долоо хоногтой харьцуулахад 0-1 насны хүүхдийн томуу, томуу төст өвчний халдвар авах, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх тоо нэмэгдсэнийг ХӨСҮТ-өөс мэдээллээ.
Тус төвийн тандалт эрхэлсэн дэд захирал Ж.Байгалмаа "Амбулаторид 275 мянган хүн хандсанаас 7.4 хувь буюу 20298 хүн томуугаар оношлогдсон нь өмнөх долоо хоногоос 41 хувиар буурсан үзүүлэлт гарсан. Нийт өвчлөлийн 65 хувь нь орон нутагт, 35 хувь нь нийслэлд бүртгэгдсэн байна. Амбулаториор 10094 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 24 хувь буюу 2455 хүн амьсгалын замын цочмог хүнд шалтгаанаар хэвтэн эмчлүүлж байгаа. Энэ нь өмнөх долоо хоногоос таван хувиар багассан үзүүлэлт" гэлээ.
Томуугаар өвчилсөн хүмүүсийн ихэнх хувийг хүүхдүүд эзэлж байгаа бөгөөд 67.6 хувь нь 15 хүртэлх насны, 43 хувь нь тав хүртэлх насныхан байгаа юм. Хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн 81.2 хувь нь 15 хүртэлх насны хүүхдүүд байгаа аж.
Б.Лувсанпэрэнлэй