Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаанаар хуваарийг хэлэлцэн баталсан байна.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны нөхөн сонгуулийн тов гарчээ. Сонгуулийн ерөнхий хорооны өчигдрийн хуралдаанаар хуваарийг хэлэлцэн баталсан байна.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн есдүгээр зүйлийн 9.9 дэх хэсэгт “Орон нутгийн Хурлын нөхөн болон дахин сонгуулийг жил бүрийн зургаадугаар сарын гурав дахь долоо хоногийн ням гарагт улс даяар нэгдсэн журмаар явуулна гэж заасан байдаг. Үүний дагуу нөхөн сонгуулийн үйл ажиллагааг ирэх зургаадугаар сарын 22-ны өдөр зохион байгуулах ажээ.