01 сарын 16, 2025
Жагсагчдын зам хаасан үйлдлийг шалгаж байна 
Жагсагчдын зам хаасан үйлдлийг шалгаж байна 

Энэ сарын 11-нд болсон жагсаалын нөхцөл байдлын талаар өнөөдөр цагдаагийн байгууллагаас мэдээлэл өглөө.

Эрх чөлөөний эвсэл намаас энэ сарын 11-нд Засгийн газар огцрохыг шаардсан жагсаал зохион байгуулсан. Жагсаалын нөхцөл байдлын талаар өнөөдөр цагдаагийн байгууллагаас мэдээлэл өглөө. 

Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, дэд хурандаа Г.Пүрэвдэлгэр “Жагсаалын үеэр нийтийн хэв журмыг зөрчсөн, зөрчлийн болон гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд бүртгэгдсэн. Эрх чөлөөний намын дарга Б.Цацралын биед халдсан зөрчил гарсан. Иргэний биед халдсан этгээдүүдийг олж тогтоон Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна. Мөн замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн зорчих хэсгийг хаасан гэх гомдол мэдээлэл аж ахуй нэгж болон иргэдээс ирснийг цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулж байна” гэв. 

Эдгээр үйлдэлд хяналт, шалгалтын ажиллагаа явуулж буруутай этгээдэд хуулийн дагуу хариуцлага тооцох ажээ.

Б.Лувсанпэрэнлэй