4 Цагийн өмнө.
Нийслэл, орон нутгийн хүүхдүүд “сурагчдын кемп”-д суралцаж байна
Нийслэл, орон нутгийн хүүхдүүд “сурагчдын кемп”-д суралцаж байна

Нийслэл, орон нутгийн хүүхдүүд “сурагчдын кемп”-д суралцаж байна

Олон улсын сэтгэлийн боловсролын төвөөс сурагчдын өвлийн амралтын үеэр "Шинэ үеийн манлайлагчдыг бэлтгэх сурагчдын кемп"-ыг зохион байгуулдаг уламжлалтай. Гурав дахь удаагийн сургалтаа нийслэлийн Ерөнхий боловсролын 74 дүгээр сургуультай хамтран зохион байгуулж байна. 

huuhduud_surgalt_2 Нийслэл, орон нутгийн 200 гаруй хүүхэд сурагчдын кемп-д хамрагдаж байна.

Тус төвийн сургагч багш нар, олон улсын зөвлөхүүд, сайн дурын ажилтнуудаас бүрдсэн мэргэшсэн баг үйл ажиллагааг явуулж байгаа юм. Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиуд, Дархан-Уул, Орхон, Баянхонгор, Говьсүмбэр, Өмнөговь, Дорноговь зэрэг  аймгийн дунд болон ахлах ангийн 200 гаруй сурагч оролцож байна. Хүүхдүүд өнөө цагт нэн шаардагдаж буй ёс суртахуун, зан чанар, хөгжил, төлөвшлийн хичээлүүдэд хамрагдаж, авьяас чадварыг нээн илрүүлэх болон сэтгэх, тунгаан бодох, өөрийгөө хянах чадвар, амьдралын чиглэлээ зөв тогтоох зэрэг сэтгэл, сэтгэлийн боловсролын ач холбогдлын талаар лекц сонсож, хэлэлцүүлгүүд өрнүүлж байна.

huuhduud_surgalt_4 Нийслэл, орон нутгийн 200 гаруй хүүхэд сурагчдын кемп-д хамрагдаж байна.

Энэ удаагийн сургалтад Сонгинохайрхан дүүргийн 74 дүгээр сургуулийн захирал Т.Амаржаргалын хүсэлтээр тус сургуулийн багш, ажилтнууд хамрагдан суралцаж байгааг зохион байгуулагчид онцоллоо. Мөн Баянхонгор аймаг дахь Олон улсын сургуулийн төгсөгчид болон ахлах ангийн суралцагчид багш нарын хамт 40 хүний бүрэлдэхүүнтэй оролцож байна. Дотоод гадаадаас цугларсан үе тэнгийн хүүхдүүд  хамтдаа суралцан хөгжиж, шинэ мэдлэг эзэмшиж найз нөхдийн хүрээгээ тэлж гар утасгүй, стрессгүй эко орчинд цэнгэг агаарт өвлийн амралтаа үр ашигтай өнгөрүүлж байна гэж зохион байгуулагчдын зүгээс мэдээллээ. 

huuhduud_surgalt_3 Нийслэл, орон нутгийн 200 гаруй хүүхэд сурагчдын кемп-д хамрагдаж байна.

Б.Лувсанпэрэнлэй