Тохиролд төлбөрийн 51.672.212 баримтыг оролцуулсан байна.
Нэмүүн өртгийн албан татварын урамшууллын сугалааны тохирол өнөөдөр боллоо. Тохиролд 2024 оны 12 дугаар сарын 1-31-ий хооронд худалдан авсан төлбөрийн 51.672.212 баримтыг оролцуулсан байна.
Үүнээс:
Гурван орон таарсан /30,000-60,000 төгрөг/ - 46236
Дөрвөн орон таарсан /40000-100000 төгрөг/ - 4650
Таван орон таарсан /60000-500000 төгрөг/ -476
Зургаа орон таарсан /10000-5 сая төгрөг/ - 49
Долоо орон таарсан /500000-10 сая төгрөг/ - 5
Найман орон таарсан /5сая-30сая төгрөг/- 1 азтан тодорсон гэж Татварын ерөнхий газраас мэдээллээ.
Б.Лувсанпэрэнлэй