Бүсгүй мелодрамын төрлийн кино маргаашнаас бүх кино театраар гарна.
"Монгал" филм болон Хурд хамтлагийн хамтран бүтээсэн "Бүсгүй" мелодрамын төрлийн кино маргаашнаас бүх кино театруудаар гарна.
Хурд хамтлагийн Бүсгүй дуунаас сэдэвлэсэн энэ кинонд нийгмийн шилжилтийн үеийн буйдхан тосгоны аж амьдрал, хүмүүсийн зан төлөв хайр дурлалын түүхээс гадна тус хамтлагийн үүсэл, уран бүтээлийн эхлэлийг харуулах аж.
Ерөнхий найруулагч Л.Базарсад " Дунд насны хүмүүсийн хайр дурлалыг харуулсан мелодрамын төрлийн киноны зохиолыг хоёр жил гаруй хугацаанд бичиж, 40 гаруй хоног зураг авалтаа хийсэн. Маргаашнаас үзэгчдийн хүртээл болох гэж байна. Гол дүрийн хоёр жүжигчний хослол урьд өмнө байгаагүй гайхалтай хамтрал болсон" гэлээ.
Бүсгүй киноны ерөнхий продюсер Д.Отгонбаяр "Киногоороо аль болох нийгмийн эерэг зүйлийг харуулахыг зорьсон. Монгол хүний соёл хөгжилд хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байна. Хурд хамтлаг "Бүсгүй" киноны орлогын тодорхой хувийг алслагдсан сумдын нярайн тасгийг багаж, тоног төхөөрөмжөөр хангах хүмүүнлэгийн ажилд зарцуулна" гэдгийг онцолж байна.
Б.Лувсанпэрэнлэй