01 сарын 25, 2024
13 сургуулийн хажууд 16 шатахуун болон газ түгээх цэг байрлаж байна
13 сургуулийн хажууд 16 шатахуун болон газ түгээх цэг байрлаж байна

Нийслэлийн 13 сургуулийн 200 метрээс дотогш зайд 16 шатахуун  болон автогаз түгээх цэг байрлаж байна.

Тодруулбал, Баянгол дүүрэгт 2, Баянзүрх дүүрэгт 5, Сүхбаатар дүүрэгт 1, Багануур дүүрэгт 2, Хан-Уул дүүрэгт 3, Чингэлтэй дүүрэгт 2, Сонгинохайрхан дүүрэгт 1 байна. Мөн төрийн өмчийн бус 9 сургуулийн 200 метрээс дотогш зайд 9 шатахуун түгээх цэг байрлаж байна гэж Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Онцгой комиссын хурлын үеэр танилцууллаа.

Иймээс шатахуун түгээх станцуудыг цэгцлэхээр Улсын онцгой комиссоос тусгай ажлын хэсэг байгуулахаар болсон юм.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан:

241201096_1045260972969683_328545123317864200_n 

Газ болон шатахуун түгээх цэгт газар олгодог төрийн болон энэ чиглэлийн бизнес эрхэлдэг байгууллагууд хүүхдэд ээлтэй шийдвэр гаргадаг, хаана юу барихаа төлөвлөдөг, эрсдлээ хардаг байхыг сануулж холбогдох яамдад 2023 оны хавар албан бичгээр хандсан. Энэ асуудлыг ойрын хугацаанд  шийдвэрлүүлж, сургууль, цэцэрлэгийн бүсэд хэт ойртсон газ болон шатахуун түгээх станцуудыг буулгах тал дээр тууштай шахаж, асуудлыг байнга тавьж ажиллана.