Орон нутагт өнгөрсөн хоногт гал түймрийн хоёр дуудлага бүртгэгджээ.
Орон нутагт өнгөрсөн хоногт гал түймрийн хоёр дуудлага бүртгэгдэж харьяалах онцгой байдлын алба хаагчид ажиллаж аюулгүй болгожээ.
Тодруулбал, Дорнод аймгийн Баян-Уул сумын дөрөвдүгээр багийн нутагт байшин шатаж байна гэх дуудлагаар сумын 53 дугаар ангийн алба хаагчид ажиллаж унтраасан байна. Мөн Орхон аймгийн Баян-Өндөр суманд гарсан объектын түймрийн дуудлагаар Онцгой байдлын газрын 81 дүгээр ангийн алба хаагчид ажиллажээ.
Б.Лувсанпэрэнлэй