Ирэх тав хоногийн цаг агаарын урьдчилсан төлвийг хүргэж байна.
Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан ирэх тав хоног /2025.01.15-01.19/-ийн цаг агаарын урьдчилсан төлвийг хүргэж байна.
15-18-нд өдөртөө ихэнх нутгаар хүйтний эрч суларна
Хур тунадас:
18-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.
Салхи:
15-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур:
Хугацааны эхээр Увс нуур болон Дархадын хотгор, Их нууруудын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -38...-43 хэм, өдөртөө -25...-30 хэм,
Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө -29...-34 хэм, өдөртөө -17...-22 хэм
Говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө -14...-19 хэм, өдөртөө -4…-9 хэм, бусад нутгаар шөнөдөө -22…-27 хэм, өдөртөө -11...-16 хэм хүйтэн байна. Хугацааны сүүлчээр хүйтний эрч суларна.
Б.Лувсанпэрэнлэй