Тогтвортой байдлын төлөөх үйл хэргийн боловсролыг хэлэлцэж байна
Тус хурлыг Энэтхэгийн Байгаль орчны мэдээллийн төв ТББ-аас ЮНEСКО, Дэлхийн байгаль орчны боловсролын сантай хамтран өөрийн сургалтын төвд зохион байгуулж буй юм.
Энэтхэгийн байгаль орчны мэдээллийн төв ТББ нь төрийн байгууллагуудтайгаа хамтарч тогтвортой хөгжлийн болон уур амьсгалын өөрчлөлтийн боловсролыг олгох чиглэлээр ажилладаг, "Эко сургууль" хөтөлбөр хэрэгжүүлэгч 40 жилийн туршлагатай байгууллага ажээ.
Дэлхийн 20 орчим орны 500 гаруй төлөөлөгч оролцож буй хурлын гол илтгэгчид уур амьсгалын өөрчлөлтийг сааруулж, дасан зохицох, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд боловсролын үүрэг, хамтын оролцоо, боловсролын хувирган өөрчлөлтийг хэрхэн тодорхойлж хэрэгжүүлэх талаар хэлэлцэж байна. Байгаль орчин, боловсролын салбарын эрдэмтэн судлаачид, багш нараас гадна Энэтхэгийн хүүхэд залуусын төлөөлөл идэвхтэй оролцож дуу хоолойгоо хүргэж байна.
"Тогтвортой байдлын төлөөх үйл хэргийн боловсрол" хуралд Монгол Улсаас оролцож буй төлөөлөгчид
Монгол Улсаас “Эко сургууль” олон улсын хөтөлбөр хэрэгжүүлэгч Байгаль орчны мэдээлэл сургалтын төв ТББ, Орхон, Говьсүмбэр аймгийн цэцэрлэг, сургуулийн багш нар, “Амгалан дэлхий” ТББ, Тогтвортой хөгжлийг дэмжигч peak.mn сайт, "Тогтвортой хөгжлийн төлөө" сэтгүүлчдийн клубийн төлөөллүүд оролцож байгаа юм.