3 Цагийн өмнө.
Томуугийн тохиолдол болон хэвтэн эмчлүүлэгчийн тоо буурчээ
Томуугийн тохиолдол болон хэвтэн эмчлүүлэгчийн тоо буурчээ

Нийслэлийн эрүүл мэндийн газраас томуу, томуу төст өвчний дэгдэлтийн талаар мэдээлэл хийлээ.

Нийслэлийн эрүүл мэндийн газраас томуу, томуу төст өвчний дэгдэлтийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Нийслэлийн хэмжээнд 21 эмнэлэгт 2759 ор гаргаж томуу, томуу төст өвчний халдвар авсан хүмүүсийг хэвтүүлэн эмчилгээ, үйлчилгээ үзүүлж байгаа аж. 

Томуу, томуу төст өвчнөөр өмнөх сард 2726 хүүхэд хэвтэн эмчлүүлж байсан бол өнөөдрийн байдлаар 1517 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Хэвтэн эмчлүүлэх байдал өмнөх долоо хоногоос 14 хувиар буурсан гэж нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээлсэн.  

Мөн нийслэлийн хэмжээнд 77 мянган үзлэг хийснээс томуугийн 7800 тохиолдол бүртгэгдсэн нь нийт өвчлөлийн 10.2 хувийг эзэлжээ. Энэ нь өмнөх долоо хоногоос 2.2 хувиар буурсан үзүүлэлт юм.   

Нийслэлийн түргэн тусламжийн газарт өнгөрсөн долоо хоногт 15 мянган  дуудлага бүртгэгдсэнээс томуугийн дуудлага 21 хувьтай байна. 

Б.Лувсанпэрэнлэй