Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөлжээ.
Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн "Бөөрөг" гэдэг газар нэгдүгээр сарын 12-ний өдрийн 14 цаг 35 минут 31 секундэд 4.3 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Сумын төвөөс баруун хойд зүгт 21 километрийн зайд газар хөдлөлт болсон гэж Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мэдээллээ.
Нутгийн иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл сул мэдрэгдсэн бөгөөд ямар нэгэн хохирол учраагүй байна.
Б.Лувсанпэрэнлэй