Тус ном нь 100 хуудастай, шинэ шүлгүүдээс бүрджээ.
Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Г.Аюурзана 10 дахь шүлгийн түүвэр “Шидийн барилдлага” номоо гаргажээ. Тус ном нь 100 хуудастай, шинэ шүлгүүдээс бүрджээ.
Тэрбээр "Арван зургаан давхрын аглагт" шүлгийн түүврээ 2022 онд хэвлүүлж байсан билээ. "Шидийн барилдлага" түүвэр19000 төгрөгийн үнэтэй бөгөөд өнөөдрөөс номын дэлгүүрүүдээр худалдаалж эхэлжээ.
Зохиолч өөрийн фэйсбүүк хуудастаа “Энэ онд гурван номоо хэвлүүлэхээр төлөвлөсөн. Эхнийхийг нь хэвлүүллээ” гэж хуваалцсан байна.
Б.Лувсанпэрэнлэй