Гал түймрийн дөрвөн дуудлага мэдээллийн дагуу онцгой байдлын алба хаагчид ажиллаж унтраажээ.
Сонгинохайрхан дүүргийн 30, 20, 12 болон есдүгээр хорооны нутаг дэвсгэрт өнгөрсөн хоногт гал түймрийн дөрвөн дуудлага мэдээллийн дагуу онцгой байдлын алба хаагчид ажиллаж унтраажээ.
Гал түймэрт бетон зуурмагийн үйлдвэр, таван ханатай гэр, байшин өртжээ. Мөн хогийн цэгт гарсан галыг унтрааж аюулгүй болгосон байна. Нийслэлийн Сонгинохайрхан, Баянгол, Чингэлтэй дүүргийн онцгой байдлын хэлтсийн алба хаагчид ажиллажээ.
Иймд иргэдийг сэрэмж болгоомжтой байж, болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.
Б.Лувсанпэрэнлэй