Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд газар хөдөлжээ.
Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын дөрөвдүгээр багийн “Шаана” гэдэг газар нэгдүгээр сарын 9-ны өдрийн 23 цаг 33 минут 01 секундэд 4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Сумын төвөөс баруун хойд зүгт 80 километрийн зайд газар хөдлөлт болсон гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. Нутгийн иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй, ямар нэгэн хохирол учраагүй байна.
Өнгөрсөн лхагва гарагт Баянхонгор аймгийн Баянговь сумын нутагт 3.6 магнитудын газар хөдлөлт болсон.
Б.Лувсанпэрэнлэй