01 сарын 08, 2025
Эрэгтэй оюутанд 70 хувийн тэтгэлэг олгодог сургууль
Эрэгтэй оюутанд 70 хувийн тэтгэлэг олгодог сургууль

МУБИС-ийн нэрэмжит тус тэтгэлэг нь улирлын элсэлтийн дараа буюу дөрөвдүгээр болон есдүгээр  сард зарлагддаг байна.

Элсэлтийн ерөнхий шалгалтын 500 болон түүнээс дээш оноотой, багш бус мэргэжлээр Монгол Улсын Боловсролын их сургуульд элсэн суралцаж буй эрэгтэй оюутанд сургалтын төлбөрийн хөнгөлөлт үзүүлдэг байна. 

Тус сургууль нь багшаас гадна спортын дасгалжуулагч, боловсрол судлаач, нийгмийн ажилтан, хувцасны дизайн, программ хангамжийн инженер, хэл, уран зохиол судлаач, сэтгүүлч зэрэг 15 төрлийн мэргэжилтэн бэлтгэдэг. Эдгээр багш бус мэргэжлийг сонгон суралцаж буй бакалаврын түвшний эрэгтэй оюутан эхний жил буюу нэгдүгээр курсийн сургалтын төлбөрөөс 70 хувийн хөнгөлөлт эдэлдэг аж. МУБИС-ийн нэрэмжит тус тэтгэлэг нь улирлын элсэлтийн дараа буюу дөрөвдүгээр болон есдүгээр  сард зарлагддаг байна. 

Тухайн тэтгэлэгт хамрагдсан элсэгчийн эхний улирлын сурлагын голч дүн 3.0 байх шаардлагатай бөгөөд хүрээгүй тохиолдолд журмын дагуу тэтгэлгийн хэмжээ буурах юм байна.

МУБИС-т 11 мянга гаруй суралцагчийн 20 хүрэхгүй хувь нь эрэгтэй оюутан байдаг учраас боловсролын салбарт хүйсийн тэгш байдлыг нэмэгдүүлэх, дэмжихийн тулд эрэгтэй суралцагчдад зориулсан тэтгэлэгт хөтөлбөрийг бий болгожээ.

Б.Лувсанпэрэнлэй