1 Өдрийн өмнө.
Чансааны оноо олгох барилдаан 50-1500 оноотой
Чансааны оноо олгох барилдаан 50-1500 оноотой

Гэрэл зургийн эх сурвалж: telegraph.co.uk

Монголын үндэсний бөхийн холбоо шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд томоохон барилдаануудад чансааны оноо олгох журмыг хэрэгжүүлэхээр болжээ. Тус холбооноос баталсан цаглаварын дагуу өндөр зэрэглэлтэй бөхчүүдийн чансаа тогтоох барилдааныг сард хоёр удаа, намраас хаврын улиралд нийт 16-18 удаа зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

Эдгээр барилдаанд оролцсон идэвх, гаргасан амжилтад үндэслэн жил жилийн шилдэг бөхчүүдийн чансааг devjee.mn цахим хуудастай хамтран гаргах аж.

Гэхдээ энэхүү чансаа нь Үндэсний их баяр наадмын тухай хууль, Үндэсний бөхийн барилдааны дүрэмд заасан улсын цол, чимэгт нөлөөлөхгүйг МҮБХ-оос мэдээлэв. 

Өндөр зэрэглэлтэй бөхчүүдийн чансаа тогтоох барилдаанд дараах барилдаануудыг хамруулна. Үүнд:

Улирлын нээлтийн барилдаан

Улсын аварга цолтонд хүндэтгэл үзүүлэх барилдаан

Улсын арслан цолтонд хүндэтгэл үзүүлэх барилдаан

Улсын гарди цолтонд хүндэтгэл үзүүлэх барилдаан

Улсын заан цолтонд хүндэтгэл үзүүлэх барилдаан

Улсын харцага цолтонд хүндэтгэл үзүүлэх барилдаан

Улсын начин цолтонд хүндэтгэл үзүүлэх барилдаан

Сар шинийн баярт зориулсан барилдаан

Монгол бахархлын өдөрт зориулсан барилдаан 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдаан 

Улс тунхагласны баярт зориулсан барилдаан

Үндсэн хуулийн өдөрт зориулсан барилдаан

Нийслэлийн өдөрт зориулсан барилдаан 

Монгол цэргийн өдөрт зориулсан барилдаан

Богдхан хайрханы хишиг барилдаан

Сонгинохайрханы хишиг барилдаан

Чингэлтэй хайрханы хишиг барилдаан 

Баянзүрх хайрханы хишиг барилдаан

Чансаа тооцох журам:

Дээрх барилдаануудаас зөвхөн Сар шинийн баярт зориулсан барилдаанд 256, бусад барилдаанд 128 бөх барилдахаар зохицуулсан байна.

Эх сурвалж: Монголын үндэсний бөхийн холбоо