Ирэх тав хоног /2025.01.08-01.12/-ийн цаг агаарын урьдчилсан төлвийг хүргэж байна.
Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан ирэх тав хоног /2025.01.08-01.12/-ийн цаг агаарын урьдчилсан төлвийг хүргэж байна.
7, 8-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, говь, тал, хээрийн нутгаар салхитай байна.
Хур тунадас:
8-нд Алтайн уулархаг нутаг, Халх голын хөндийгөөр ялимгүй цас,
9-нд баруун аймгуудын ихэнх нутгаар,
10-нд баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар,
Салхи:
8-нд говь, талын нутгаар, 10-нд Алтайн уулархаг нутгаар, 11-нд нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур:
Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -36...-41 хэм, өдөртөө -24...-29 хэм, Их нууруудын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө -30...-35 хэм, өдөртөө -20...-25 хэм,
Говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө -10...-15 хэм, өдөртөө -3…-8 хэм, бусад нутгаар шөнөдөө -20…-25 хэм, өдөртөө -9...-14 хэм хүйтэн байна.