Эх сурвалж: mongolia.un.org
Монгол Улс дахь НҮБ-ын суурин зохицуулагч томилогджээ. Нидерланд Улсын иргэн Яап ван Хиердэн энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс Монгол Улс дахь НҮБ-ын системийг тэргүүлэх Суурин зохицуулагчаар томилогдсон байна.
Суурин зохицуулагч Яап ван Хиердэн нь хөгжлийн асуудал, хүмүүнлэгийн болон энх тайвныг бэхжүүлэх чиглэлээр, ялангуяа салбар байгууллага, алба, төсөл хөтөлбөрийг удирдан, зохион байгуулах төдийгүй стратеги, бодлого төлөвлөлт, үйл ажиллагаа, менежмент болон зохицуулалтын чиглэлээр удирдах түвшинд 30 гаруй жил ажилласан туршлагатай. Вагенингений Их сургуулийн Хөдөө аж ахуйн эдийн засгийн магистрын зэрэгтэй гэж НҮБ-ын Суурин зохицуулагчийн газрын вэб сайтад мэдээлсэн байна.
Нэмж тодруулахад, ноён Тапан Мишра НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын тушаалаар таван жилийн хугацаанд Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагчийн албыг хашсан билээ.