2 Өдрийн өмнө.
Ковидын үеийн дэглэм барьж томуугийн вирусээс сэргийлэхийг зөвлөлөө 
Ковидын үеийн дэглэм барьж томуугийн вирусээс сэргийлэхийг зөвлөлөө 

Томуугийн А хүрээний Н1N1 хэв шинж зонхилж байна.

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс томуу, томуу төст өвчний дэгдэлтийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эрчимт эмчилгээний тасгийн эмч Б.Энхтайван томуугийн хүндрэлийн талаар зөвлөмж өглөө. 

Тэрбээр "Томуугийн А хүрээний Н1N1 хэв шинж зонхилж байна. Эдгээр вирус нь уушгийг цочмог гэмтээж, бусад эрхтэнд хүндрэл өгдөг. Тиймээс ковидын үеийн халдвар хамгааллын дэглэм рүү шилжих хэрэгтэй" гэв. 

Энэхүү вирусээр архаг хууч өвчтэй, дархлаа сул, тархины саажилттай хүүхэд өвчлөх, хүндрэх магадлал өндөр. Бага насны хүүхдийн эд эрхтэн бүрэн хөгжөөгүй байдаг учир олон эрхтний дутагдалд орж хүндрэл үүсдэг байна. 

Томуу, томуу төст өвчний тархалттай энэ үед иргэд эрүүл мэндийн байгууллагын зөвлөгөө, зөвлөмжийг дагах, амны хаалт зүүх, гарын ариун цэврийг сахих, хүн хоорондын зай барьж халдвар хамгааллын дэглэмээ сайн барьж урьдчилан сэргийлэх нь чухал байгааг онцоллоо. 

Б.Лувсанпэрэнлэй