2 Өдрийн өмнө.
Орон нутгийн сурагчдын хичээл энэ сарын 20-нд эхэлнэ 
Орон нутгийн сурагчдын хичээл энэ сарын 20-нд эхэлнэ 

Өвөрхангай аймгийн Төгрөг сумын ЕБС-ийн сурагчид

Улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд ангийн сурагчдын нэгдүгээр улирлын амралт өнгөрсөн сард эхэлсэн. Харин ахлах ангийн сурагчдын цахим хичээл өнөөдөр дуусаж, энэ  сарын 6-аас албан ёсоор амарна.

Тэгвэл Боловсролын яамнаас баталсан хуваарийн дагуу орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын нэгдүгээр улирлын амралт энэ сарын 17-нд дуусаж 20-ны даваа гарагт хичээл эхэлнэ. Харин нийслэлийн сурагчид энэ сарын 24-ныг дуустал амраад 27-ны даваа гаргаас хичээлдээ орох юм байна.  

Б.Лувсанпэрэнлэй