5 Өдрийн өмнө.
Төрийн албан хэргийг хос бичгээр хөтөлж эхэллээ
Төрийн албан хэргийг хос бичгээр хөтөлж эхэллээ

Уран бүтээлч Э.Анхбаярын бүтээл "Амитаба"

Монгол хэлний тухай хуулийн долоодугаар зүйлийн 7.2 дахь заалт 2025 оны нэгдүгээр сарын 1 буюу өчигдрөөс хэрэгжиж эхэлсэн. Үүний дагуу төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ кирил болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулах юм.

Энэ хүрээнд төрийн бүх шатны байгууллагууд монгол бичгийн цахим бичвэрийн орчин бүрдүүлэх, төрийн албан хаагчдыг монгол бичгийн мэдлэг чадварыг дээшлүүлэх сургалтад хамруулжээ.

Мөн Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам Android, MacOS, IOS үйлдлийн системүүдийн орчин ажиллах монгол бичгийн гарын драйверыг хөгжүүлэн хэрэглээнд нэвтрүүлэв. Үүнийг Монгол Улсын “MNS 7004:2023, Монгол хэлний компьютерын орчны тогтолцоо, тооцоолох хэрэгслийн гарын товчлуур дээрх монгол бичгийн үсэг, тэмдгийн байршил” стандартын дагуу хөгжүүлжээ.