Шинэ оны эхний өдөр цас орно
Шинэ оны эхний өдөр цас орно

2025 оны нэгдүгээр сарын 1-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно.

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан ирэх өдрүүд /2025.01.03 хүртэл/-ийн цаг агаарын урьдчилсан төлвийг хүргэж байна.

Хур тунадас:

28-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 29-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр,

30-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 31-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 2025 оны нэгдүгээр сарын 1-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 3-нд Хэнтийн уулархаг нутгаар цас орно.

Салхи:

28-нд Алтайн уулархаг нутгаар, 29, 30-нд нутгийн зарим газраар, 31-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур:

Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -34...-39 хэм, өдөртөө -24...-29 хэм,

Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -28...-33 хэм, өдөртөө -19...-24 хэм,

Говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө -15...-20 хэм, өдөртөө -4…-9 хэм, бусад нутгаар шөнөдөө -21…-26 хэм, өдөртөө -11...-16 хэм хүйтэн байна.

Улаанбаатар хотод:

 Хур тунадас: 29-нд цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 29-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Яармаг-Сонгины орчмоор шөнөдөө -26...-31 хэм, бусад хэсгээр шөнөдөө -20...-25 хэм, өдөртөө -10...-15 хэм хүйтэн байна.