21 Цагийн өмнө.
10 хүүхэд тутмын долоо нь зохистой хооллож чадахгүй байна
10 хүүхэд тутмын долоо нь зохистой хооллож чадахгүй байна

Гэрэл зургийн эх сурвалж: https://www.pexels.com/

Манай улсын 6-23 сартай 10 хүүхэд тутмын долоо нь зохистой байдлаар хооллож чадахгүй байна. Мөн  хоёр хүүхэд тутмын нэг нь насандаа тохирсон давтамжаар зохих нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэдэггүй, 31.8% нь жимс хүнсний ногоо огт идэхгүй байна гэж Нийгэм эрүүл мэндийн үндэсний төвөөс мэдээллээ.

Түүнчлэн гурван хүүхэд тутмын нэг нь чихэрлэг ундаа хэрэглэдэг. Тосонд шарсан эрүүл бус хүнсний хэрэглээ 42.2 хувьтай байна.

 

Иймээс хоол хүнсний нэр төрөл, хэрэглээг өөрчлөх, насанд нь тохирсон шим тэжээлтэй, жимс хүнсний ногоо хэрэглэх шаардлагатай. Хүүхдэд эрүүл хооллолт, идэвхтэй хөдөлгөөний ач холбогдлын талаар зохих мэдлэг олгох, сургуулийн орчинд түргэн хоол худалдаалахгүй байх замаар эрүүл бус хоол, зуушны хэрэглээг бууруулж үр хүүхдээ өвчлөлөөс урьдчилан сэргийлэх нь чухал гэдгийг мэргэжилтнүүд анхаарууллаа.

Улсын хэмжээнд өнгөрсөн онд хийсэн хүн амын хоол тэжээлийн үндэсний VI судалгаанаас хүүхдийн илүүдэл жин, таргалалт, чихэрлэг хүнсний хэрэглээтэй холбоотой дүнг урьдчилсан байдлаар ийнхүү гаргасан байна.

Сэтгүүлч Б.Нарантуул