Ирэх өдрүүдийн цаг агаарын төлөв
Ирэх өдрүүдийн цаг агаарын төлөв

23-нд нутгийн баруун хагаст, 24-нд нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан ирэх 10 хоногийн буюу энэ сарын 20-29-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв мэдээг хүргэж байна.

 23-нд нутгийн баруун хагаст, 24-нд нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, зам даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдмал болохыг анхааруулж байна.

Хур тунадас:

 20-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр ялимгүй цас, 22-нд Алтайн уулархаг нутгаар, 23-нд баруун аймгуудын ихэнх нутгаар,

24-нд нутгийн хойд хэсгээр, 25-нд баруун аймгуудын нутгийн баруун өмнөд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар,

26-нд говийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи:

Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 4-9 метр, 23-нд баруун аймгуудын нутгаар, 24-нд ихэнх нутгаар, 25, 26-нд тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур:

Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -37...-42 хэм, өдөртөө -27...-32 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -30....-35 хэм, өдөртөө -19....-24 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -12...-17 хэм, өдөртөө -6...-11 хэм, бусад нутгаар шөнөдөө -23...-28 хэм, өдөртөө -13...-18 хэм хүйтэн байна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас:

 24-нд цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. 

Салхи:

Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 24-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур:

Яармаг-Сонгины орчмоор шөнөдөө -27...-32 хэм, бусад хэсгээр шөнөдөө -24...-29 хэм, өдөртөө -13...-18 хэм хүйтэн байна.