12 сарын 20, 2024
24 төрлийн эм хил давуулахыг завдсан зөрчил илрүүлэв
24 төрлийн эм хил давуулахыг завдсан зөрчил илрүүлэв

Гэрэл зургийн эх сурвалж: Гаалийн ерөнхий газар

Сэтгэцэд нөлөөлөх, мансууруулах үйлчилгээ үзүүлдэг их хэмжээний эм бэлдмэлийг, ундаа болон жигнэмгийн хайрцагт нуун далдалж хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил илрүүлжээ. 

Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор энэ сард хил нэвтэрсэн Монгол Улсын иргэдийн бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт шалгалт хийх явцад мансууруулах эмийг ундаа, жүүсний тетрапак сав, жигнэмгийн хайрцаг болон биедээ нууж хилээр нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүлэн, саатуулсан байна.  

Тухайн иргэдийн хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан 24 төрлийн эмийн дунд мэдрэлийн өвдөлтийн хам шинж, захын мэдрэлийн өвдөлтийн үед хэрэглэдэг өвчин намдаах үйлчилгээтэй эмчийн жороор олгодог эм их хэмжээгээр байжээ. Энэхүү эмийг тун хэтрүүлэн хэрэглэснээс болж, гар, хөлийн хуруу эд, эрхтэн нь үхжих цаашлаад тайруулах эрсдэл үүсдэг байна.

Иймд иргэдийг улсын хилээр зорчихдоо хувийн хэрэглээнээс хэтэрсэн эм, бэлдмэл авч явахгүй байх, бусдад дамжуулахгүй, тээвэрлэхгүй байхыг гаалийн байгууллагаас сэрэмжлүүллээ.

Б.Нарантуул, Б.Лувсанпэрэнлэй