Олон улсын боловсролын өдөр. ЮНЕСКО-оос жил бүрийн нэгдүгээр сарын 24-нийг Олон улсын боловролын өдөр хэмээн зарлаж тэмдэглэдэг. Сүүлийн жилүүдэд нийгмийн сүлжээгээр дамжин нийгэмд сөргөөр нөлөөлж буй ялгаварлан гадуурхалт, бусад сөрөг асуудалтай тэмцэхэд боловсрол болон багш нарын үүрэг, оролцоо чухал байгааг онцолжээ.
Энхтайван, хүний эрх, тогтвортой хөгжлийн боловсролын талаарх ЮНЕСКО-гийн зөвлөмжид боловсрол бол энэ үйл ажиллагааны гол төв юм гэж онцлон тэмдэглэжээ. Суралцагчдад шаардлагатай мэдлэг, үнэт зүйл, хандлага, ур чадвар, зан үйлийг сургах нь тэднийг нийгэмдээ энх тайванч байдлаар нөлөөлөгч болоход нь тусална гэж олон улсад үзэж байна.