Хэргийн газраас түр хурааж авсан бэлэн мөнгө
Гадаад улсын иргэд нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байршилтай "Улаан цав" нэрт зочид буудалд мөрийтэй тоглоом зохион байгуулсан байж болзошгүй гэмт хэргийн шинжтэй үйлдлийг өчигдөр илрүүлэн цагдаагийн байгууллагад шалгаж эхэлжээ.
Баянгол дүүргийн цагдаагийн газрын алба хаагчид хэргийн газарт хойшлуулшгүй ажиллагаа явуулж гаднын улсын нэр бүхий 21 иргэн мөрийтэй тоглоом зохион байгуулсан байж болзошгүй үйлдлийг тогтоосон байна. Хэргийн газраас бэлнээр 300 гаруй сая төгрөг, хөзөр болон бусад тоглоом, гар утас зэрэг эд зүйлийг түр хураан авч, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна гэж ЦЕГ-ын ХМТ-өөс мэдээллээ.