Ихэнх нутгаар цас орж, хүйтний эрч чангарна
Ихэнх нутгаар цас орж, хүйтний эрч чангарна

Дархадын хотгор болон Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө -34...-39 хэм, өдөртөө -23...-28 хэм хүйтэн.

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан 12 дугаар сарын 11-15-ныг хүртэлх тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна. 

10-нд баруун аймгуудын нутгаар, 11-нд баруун, төв, говийн аймгуудын нутгаар цас орж, ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарахыг малчид, иргэд, тээвэрчдэд онцгойлон анхааруулж байна.

Хур тунадас:

11-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар,

12-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи:

Ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 11-нд Алтайн салбар уулсаар, 12-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур:

Дархадын хотгор болон Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө -34...-39 хэм, өдөртөө -23...-28 хэм,

Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -28...-33 хэм, өдөртөө -16...-21 хэм,

Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -15...-20 хэм, өдөртөө -7…-12 хэм, бусад нутгаар шөнөдөө -20…-25 хэм, өдөртөө -12...-17 хэм хүйтэн байна.