Гэрэл зургийн эх сурвалж: Pexels
2024 он дуусахад 28 хоног үлджээ. 2024 он гарснаас хойш 337 өдрийн дотор хүн төрөлхтөн 1,960,952,703 /2024.12.03-ны 18:00 цагийн байдлаар/ тонн хог хаягдлыг дэлхий дээр бий болгожээ гэж “theworldcounts.com” сайтад мэдээлж байна. Энэ тоо секунд тутам хэдэн мянга, сая тонноор нэмэгдэж байгаа юм. Үүнээс хойш хэрхэн нэмэгдэж буй тухай тоон мэдээллийг холбоос Хүн төрөлхтний бий болгож буй хог хаягдал дээр дарж харна уу.
Манай редакц тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг дэмжиж, аливаа асуудлын гарц шийдлийг эрэлхийлсэн хөгжлийн сэтгүүл зүйн бүтээлүүдийг бэлтгэн уншигч, үзэгчдэдээ хүргэдэг. Бид энэ удаа шинэ жилийн баярыг тэмдэглэхдээ байгальд ээлтэй баярлахыг уншигчдадаа уриалж, сайн үлгэр дуурайлал, жишиг болохуйц туршлагуудыг хуваалцаж байна.
Монголчууд шинэ жилийн баярыг гэр бүл, найз нөхөд, хамт олны хүрээнд өргөн тэмдэглэдэг болжээ. Олон баярт үйл явдал, тэр үдшийн гоёмсог дэгжин байдалд автсан хүмүүсийн олонх нь тухайн үед байгаль дэлхийд учруулж буй гэм хорыг төдийлөн сайн ойлгодоггүй ажээ. Шинэ жилийн дараа сая, сая тонн хуванцар тоглоом, чимэглэл, гоёл зэрэг задардаггүй хог хаягдал хогийн цэгт ирдэг. Зөвхөн АНУ-ын хувьд л гэхэд Талархлын баяраас эхлээд шинэ жил хүртэлх баярын улирлын турш хог хаягдал ердийн түвшнээс 25 хувиар нэмэгддэг гэнэ. Харамсалтай нь манай улсад үүн шиг нарийн хувьчилсан тоо алга.
Шинэ жилийн баяраа байгальд ээлтэй тэмдэглэх есөн санааг хүргэж байна.
Нэг удаагийн аяга, тавгаас татгалзаарай. Шил, шаазан аяга, таваг, сав суулга ашиглах нь үдэшлэгээс гарах хог хаягдлыг багасгах хялбар аргуудын нэг юм. Мөн цаасан алчуур бус даавуугаар хийснийг ашиглавал бүр ч ээлтэй сонголт болно.
Баярын үеэр хог хаягдлыг ангилж ялган хаях боломжтой хогийн сав эсвэл зориулалтын хэсгийг засаарай. Тухайлбал, зөвхөн хаягдал шил, лонхнуудыг нэг хэсэгт, цаасан хог хаягдлыг нэг саванд гэх мэтээр ангилах нь үйлчилгээний ажилчдын ажлыг ч мөн хялбарчилна.
Байгальд ээлтэй баярлая: Шинэ жил тэмдэглэх 9 санаа
Ухаалаг бэлэг. Нэгдүгээрт гялгар уутгүй байх. Тэгээд үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэн, дахин боловсруулсан материалаар хийсэн эд зүйл, гар аргаар үйлдвэрлэсэн чихэр эсвэл хэчнээн ч хугацааны турш ургуулах боломжтой ургамал, цэцэг, ургамлын үр бэлэглэж болох нь ээ.
Орон нутгийн үйлдвэрлэлээ дэмж. Баярын ширээгээ засаж, зоогоо бэлдэхдээ аль болох өөрийн орон нутгийн, үндэсний үйлдвэрлэгчдийнхээ органик бүтээгдэхүүнийг худалдаж аваарай. Энэ бол хэн хэндээ ашигтай наймаа. Юу гээч, хүнс танд хүрэх зам богинохон байх тусам байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө багасаж байгаа юм.
Эх сурвалж: theworldcounts.com, kab.org,