Газар хөдлөлтийн үед хийх алхмууд
Газар хөдлөлтийн үед хийх алхмууд

Хөвсгөл аймгийн Галт сумын нутаг дэвсгэрт өчигдөр 5,6 магнитудын газар хөдлөлт болсон. Тэгвэл газар хөдлөлтийн үед хийх алхмуудын талаарх зөвлөгөө мэдээллийг хүргэж байна.

Газар хөдлөх үед гэртээ байгаа бол

Тайван бай, үймж сандрах хэрэггүй

Аюулгүй газар хорогдох /нуугдах/ дотор хана, булан, даацын багана гэх мэт

Газар хөдлөлт эхлэх үед Та хаана байна, тэндээ л газар сууж, өөрийгөө халхлах, хүлээх

Бат бөх ширээн доогуур орох

Цонхноос хол байх

Цаг, таазны гэрэл зэрэг дээрээс унах зүйлсийн доор зогсохгүй байх

Хаалга онгойлгоод доор нь зогсвол дээрээс унасан зүйл цохих аюул харьцангуй бага

Газар хөдлөх үед гадна байгаа бол

Байшин, барилга, мод, гэрэл болон цахилгааны шонгоос хол, аюулгүй газар олох

Хэрвээ машин дотор байгаа бол чичирхийлэл зогстол машинаасаа гарах хэрэггүй

Машинаар явж байгаа бол замаас гарч зогсох, гүүр, туннелээс холдох, ил задгай талбай олох

Олон нийтийн газар байвал хаалга, үүд рүү хамаагүй бүү зүтгэ. Дээрээс унаж болзошгүй зүйлээс холдохыг хичээх

Театр, цэнгэлдэх хүрээлэнд байсан бол суудалдаа суугаад толгойгоо хамгаалах

Ойр орчимд тэсэрч, дэлбэрэх бодис байгаа бол лаа асаах юм уу, гал гаргаж болохгүй

Хэрэв уулархаг газар амьдардаг бол хад чулуу нурж унахаас болгоомжлох

Газар хөдлөх үед машинтай явж байгаа бол

Байшин, барилга, мод, гэрэл болон цахилгааны шонгоос хол, аюулгүй газар олох

Хэрвээ машин дотор байгаа бол чичирхийлэлт зогстол машинаасаа гарах хэрэггүй

Машинаар явж байгаа бол замаас гарч зогсох, гүүр, тунелээс холдох, ил задгай талбай олох

Уулархаг газрын ойр орчимд явж байгаа бол хад чулуу нурж унахаас болгоомжлох

Газар хөдлөх үед ажил дээрээ байгаа бол

Ширээн доогуур ор, зөөлөн эд зүйлээр толгойгоо хамгаал. Эсвэл шалан дээр доош харан хэвтэж, гараараа толгой, хүзүүгээ халхал

Гэрлийн бүрхүүл, номын тавиур, шүүгээ зэрэг тавилгууд нурж унаж болзошгүйг анхаар. Тавилга багатай коридор, үүдний хүлээлгийн хэсэг хамгийн аюул багатай байдаг

Хөлд тээглэх болон дээрээс унах зүйлс гадагш гарахад чинь саад болохыг анхаар

Унтаж байхад газар хөдлөх үед

Толгойгоо дэрээрээ халхал

Чичирхийлэл зогссоны дараа гутлаа өмсөж гадагш гарах

Цахилгаан шат ашиглаж болохгүй

СУУ, НУУГД, ХҮЛЭЭ командыг биелүүлэх

Газар хөдлөлтийн үед яаж гадагш гарах вэ?

Орчин тойрноо ажиглан тайван байх

Цахилгаан шат ашиглахгүй явган шат ашиглах

Толгойн дээрээ хатуу биет барьж хамгаалах

Баруун гарын дүрмийг баримтлан гүйхгүй, буцахгүй, түлхэхгүй зарчмаар гадагш гарах

Бичиг баримт, мөнгө, шаардлагатай зүйлсээ авах

Унжсан тагт, хонгил, барилгын дээврийн төмөр, монтаж унахаас хол байх, утас тасрахаас болгоомжлох

Барилгын хажуугаар гүйж болохгүй, барилга байгууламж руу орохгүй байх – Нуранги үүсэж эд зүйлс унах нь амь насанд аюултай.

Нурангинд дарагдсан үед юу хийх хэрэгтэй вэ?

Нөхцөл байдлыг тайван үнэлж, боломжтой бол өөртөө анхны тусламж үзүүлэх

Нурангиас гадуур байгаа хүмүүстэй холбоо тогтоохыг хичээ (дуу хоолой, боломжтой зүйлийг тогших)

Гал асааж болохгүй, жорлонгийн торхноос ус ууж болно, халаалтын паар сантехникийн хоолойг ашиглан цохиж дохио өгөх боломжтой

Хүчээ хэмнэх хэрэгтэй

Газар хөдлөлтийн дараах эхний 2-3 цаг хамгийн аюултай тул давтамжтай чичирхийллүүдэд бэлэн байх

Утас сүлжээтэй байгаа тохиолдолд тусламжийн дуудлага өгөх, мессеж бичих

Эх сурвалж: belenbai.mn