11 сарын 25, 2024
Монгол дохионы хэлний цахим толь бичигтэй боллоо
Монгол дохионы хэлний цахим толь бичигтэй боллоо

Монгол дохионы хэлний цахим толь бичигтэй боллоо

Монгол дохионы хэлний цахим толь бичигтэй болжээ. Бүгд Найрамдах Финланд Улсын Гадаад Харилцааны Яам болон Финландын “ФЛОМ” байгууллагын санхүүжилтээр “Тэгш тусгал” ТББ-тай хамтран 2021-2024 оны хугацаанд хэрэгжүүлсэн “Сонсголгүй иргэдийн хэлний адилслыг бэхжүүлэх төсөл” ийн хүрээнд бүтээсэн энэхүү толь бичгийг бүтээсэн байна.

Монгол дохионы хэлний цахим толь бичиг нь монголын сонсголгүй иргэдийн хэлний боловсрол, мэдээллийн хүртээмжийг сайжруулах, тэдний эрхийг хамгаалах, соёл, хэлний адилслыг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн гэж талууд үзэж байгаа юм.

“Тэгш тусгал” ТББ-ын гүйцэтгэх захирал Ц.Ариунтуяа 

“Цахим толь бичгийг бүтээхдээ Монгол Улсын 21 аймагт хийсэн өргөн цар хүрээтэй судалгааны үр дүнд тулгуурласан. Дөрвөн жилийн хугацаанд монгол дохионы хэлний судлаачид хоёр баг болж нийт 24.442 км замыг туулж, 21 аймаг, есөн дүүргийн 18-аас дээш насны нийт 90 сонсголгүй иргэдийн төлөөлөлтэй уулзаж баримт мэдээлэл цуглуулах ярилцлагын аргаар монгол дохионы хэлний эх судлагдахуун өгөгдлийг цуглуулсан”

гэж танилцууллаа. Дохионы хэлний судалгааны ажлын аргачлал, арга зүйг Финланд улсын дохионы хэлний мэргэжилтнүүд зааж зөвлөж, тэдний удирдлага дор цахимаар, бичлэн ирж зааж зөвлөж ажиллажээ.