11 сарын 22, 2024
Олон улсын залуу судлаачдын хурал болж байна
Олон улсын залуу судлаачдын хурал болж байна

"Монгол судлалын шинэ үе-2024" магистрант, докторантын олон улсын эрдэм шинжилгээний бага хурал болж байна.

МУБИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургууль болон тус сургуулийн Монгол судлалын хүрээлэнгээс хамтран зохион байгуулж буй "Монгол судлалын шинэ үе-2024" магистрант, докторантын олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд 10 гаруй орны 140 орчим залуу судлаач оролцон илтгэл хэлэлцүүлж байна.

mubis_erdemshhural_1 100 гаруй судлаач танхимаар илтгэлээ хэлэлцүүлэх бол зарим илтгэлийг ханын, цахим байдлаар хэлэлцүүлнэ.

Тодруулбал, Монгол, ОХУ, БНХАУ, БНСУ, Энэтхэг, Бельги, Турк, Канад, Холбооны Бүгд найрамдах Нигери, Чех зэрэг улсын 20 гаруй хүрээлэн, судалгааны байгууллага болон их дээд сургуулийн төлөөлөл, залуу судлаачид оролцож байгаа юм. Тэднээс 100 гаруй судлаач танхимаар илтгэлээ хэлэлцүүлэх бол зарим илтгэлийг ханын, цахим байдлаар хэлэлцүүлнэ.

МУБИС-ийн НХУС-ийн Монгол хэлний тэнхимийн эрхлэгч доктор, дэд профессор Г.Цэцэгдарь "Өмнөх жилүүдэд МУБИС-ийн зүгээс ахисан суралцагчдынхаа дунд сургуулийнхаа хүрээнд л явуулдаг байсан бол энэ жил анх удаа олон улсын хэмжээнд зохиож байна" гэлээ.

Г.Мөнхцацрал