Сэргээн засах үйлчилгээ авсан хүмүүсийн олонх нь хүүхэд байна
Сэргээн засах үйлчилгээ авсан хүмүүсийн олонх нь хүүхэд байна

Дархан-Уул аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв

Дархан-Уул аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн газар энэ оны хоёрдугаар сараас үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Аравдугаар сарын байдлаар тус төвөөс 507 хүн 3878 удаагийн үйлчилгээ авчээ.

“Аймгийн хэмжээнд 4000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүн байгаагийн 500 гаруй нь хүүхэд бөгөөд төвөөр үйлчлүүлэгчдийн 70 хувь нь мөн хүүхэд байна. Сэргээн засах тусламжийн хөдөлгөөн засал, хөдөлмөр засал, хэл заслын болон сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлдэг. Сэтгэл зүйчид хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэдний ар гэр, асран хамгаалагчид сэтгэл зүйн тусламж үзүүлж байна. Мөн мэргэжлийн багш ажиллаж 0-6 насны хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлснээр цаашид дэмжлэг үзүүлэх, хөгжлийн хоцрогдлыг нөхөх зэрэг давуу талтай” гэж төвийн дарга Б.Буяндүүрэн ярилаа.

darhan_hbhhtuv_3 Дархан-Уул аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн номын сан

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүрч ажиллах, төвийн үйл ажиллагаагаа таниулах үүднээс гэрийн үйлчилгээ нэвтрүүлжээ. Түүнчлэн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн газрын дэргэд протезийн үйлдвэр байгуулсан бөгөөд эхний ээлжид засвар тохируулгын ажил хийж буй байгаа аж. Харин техникийн ажилтнуудыг дахин мэргэшүүлж сургаснаар хиймэл хөл, гар, хуруу зэрэг бүх төрлийн эрхтэн үйлдвэрлэх боломжтой техник тоног төхөөрөмжөөр хангагджээ.

darhan_hbhhtuv_6 Дархан-Уул аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн сэргээн засах үйлчилгээний өрөө

Дархан-Уул аймагт хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийг шинээр барих төсөл нь Азийн хөгжлийн банкны зээлийн болон Ядуурлыг бууруулах Япон сангийн буцалтгүй тусламжийн хөрөнгийн дэмжлэгтэйгээр хэрэгжсэн билээ.

darhan_hbhhtuv_7 Дархан-Уул аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвд ХБ-тэй иргэдийн бүтээлийг худалдаж борлуулдаг.

darhan_hbhhtuv_2 Дархан-Уул аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн байр дотроо 200 метр гаруй хөтөч замтай.