11 сарын 21, 2024
ЭМДЕГ-ын эмнэлгүүдэд явуулаад буцааж устгуулсан мэдэгдэл
ЭМДЕГ-ын эмнэлгүүдэд явуулаад буцааж устгуулсан мэдэгдэл

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас улсын эмнэлгүүдэд эрүүл мэндийн даатгалын зарим тусламж үйлчилгээг даатгалын сангаас санхүүжүүлэх боломжгүй болсон гэх агуулгатай мэдэгдэл явуулсан байна. Гэвч иргэд энэ шийдвэрийг эсэргүүцэж цахим орчинд шүүмжлэл гарсны дараа эмнэлгүүдийн цахим сайт болон бусад ил тавьсан мэдэгдлийг устгах үүрэг өгсөн гэж эх сурвалж мэдээллээ.

Мэдэгдлээс харахад өнөөдрөөс эхлэн амбулаторийн цогц тусламж үйлчилгээ, өдрийн эмчилгээ, сэргээн засах өдрийн эмчилгээ, уламжлалт эмчилгээ, архаг өвчний үеийн хэвтэн эмчлүүлэх эмийн тусламж үйлчилгээг төлбөртэй үзүүлэх шийдвэр гаргасан байна.

Харин энэ мэдэгдэл ил болсны дараа Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан мэдээлэл хийж, дараах тайлбарыг өглөө.

saidaaa Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан:

Эрүүл мэндийн даатгалын сан хязгаарлагдмал хөрөнгөтэй учраас тэр хэмжээндээ багтаагаад эмнэлгүүддээ тусламж үйлчилгээгээ үзүүлэх гэрээг нь хийсэн байдаг. Монгол Японы эмнэлэг, Улсын гуравдугаар төв эмнэлэг, Нэгдүгээр төв эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төв зэрэг томоохон эмнэлгүүд дээр гэрээний хэтрэлт байгаа. Гэхдээ гэрээний хэтрэлт болсон гээд нэн яаралтай, шаардлагатай үзүүлэх тусламж үйлчилгээг зогсоосон зүйл огт байхгүй. Архаг хууч өвчлөл, рашаан сувилал юм уу, архаг ядаргаа гэдэг ч юм уу ийм оношуудаар хэвтэж эмчлүүлэхийг гэрээнд заасныхаа дагуу ирэх он руу шилжүүлж тусламж үйлчилгээгээ үзүүлээрэй гэдэг зохицуулалт хийсэн.

Эрүүл мэндийн даатгалын сан хүнд нөхцөлд байгаа. Гэхдээ даатгалын тусламж үйлчилгээг зогсоох хэмжээнд хүрээгүй. Харин эмнэлгүүд гэрээний хэтрэлттэй болсон учраас зарим үйлчилгээг зогсоосон гэх тайлбарыг салбарын сайд нь өгсөн. Гэвч ЭМДЕГ-аас эмнэлгүүдэд ирүүлсэн мэдэгдэлд гэрээний хэтрэлттэй холбоотой мэдээлэл байхгүй байгаа юм.

467839222_8496138650483362_1318084063452231953_n Баянзүрх эмнэлгийн ил байршуулсан мэдэгдэл