2 Өдрийн өмнө.
X Богд Жэвзүндамба хутагт Богд хааны ордон музейд cаатлаа
X Богд Жэвзүндамба хутагт Богд хааны ордон музейд cаатлаа

Монголын Бурханы шашны тэргүүн Богд хааны ордон музейд зиндааны лам нартайгаа морилон саатлаа.

Монголын Бурханы шашны тэргүүн X Богд Жэвзүндамба хутагт өвлийн тэргүүн сарын шинийн 15-нд Богд хааны ордон музейд зиндааны лам нарын хамт морилон саатлаа. 

Монголын бурханы шашны түүхэнд 1639-1924 он хүртэл 285 жилийн хооронд “Богд хаан”-аар өргөмжилсөн найман хүн үе улиран амьдарч байсан.   Богд хааны ордон музей нь хамгийн сүүлчийн Богд болох YIII Богдын өвлийн ордон болон сүм хийд юм.

Хийд нь 1893-1903 оны хооронд баригдсан 7 ордноос бүтнэ. 1911 оны 12 дугаар сарын 29-нд YIII Богд гэгээн Жавзандамба хутагтыг “Монгол улсын шашин төр хослон баригч хэмжээгүй эрхт эзэн хаан”-д өргөмжилж, ёслол үйлдэж байсан түүхтэй.

Эх сурвалж: Гандантэгчэнлин хийд