11 сарын 13, 2024
Дэлхийн аварга Ц.Раднаагийн тухай "Цагаан зээрийн янзага" баримтат кино бүтээжээ
Дэлхийн аварга Ц.Раднаагийн тухай "Цагаан зээрийн янзага" баримтат кино бүтээжээ

Хөнгөн атлетикийн ахмад мастеруудын Дэлхийн хошой аварга, дэлхийн дээд амжилтыг эзэмшигч, Монгол Улсын Гавьяат тамирчин Ц.Раднаагийн тухай баримтат киноны нээлт болно.   

Хөнгөн атлетикийн ахмад мастеруудын Дэлхийн хошой аварга, дэлхийн дээд амжилтыг эзэмшигч, Монгол Улсын Гавьяат тамирчин Ц.Раднаагийн тухай "Цагаан зээрийн янзага" баримтат киноны нээлт “Чингис Хаан” үндэсний музейн хүндэтгэлийн танхимд өнөөдөр 16 цагаас болно. 

Гавьяат тамирчин Ц.Раднаа 2019 онд 85 насандаа 400 метрийн гүйлтэд ахмад мастеруудын дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон бол энэ жил 90 насандаа Хөнгөн атлетикийн ахмад мастеруудын дэлхийн аваргаас зургаан алтан медальтай эх орондоо ирээд байна.

tsagaan zeer Баримтат киног “Мэдрэмж Фильм” продакшн бүтээжээ.

Спортоор хичээллэвэл урт наслах боломжтойг, тууштай байвал амжилт хэдэн насанд ч  ирж болдгийг батлан харуулсан Ц.Раднаагийн амьдралын түүх сонирхолтой, амжилтын зам дардан байгаагүй. Дундаж наслалт өндөр, хөгжингүй улс орнуудын тамирчдыг ардаа орхин, монгол хүн дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон нь жирийн нэг тохиол, хоосон аз ч байгаагүй.  Говь нутгийн хайрга чулуутай, хатуу хөрсөн дээр уланд нь хайрс тогтож эвэрштэл хөл нүцгэн гүйж явсан бяцхан хүүгийн мөрөөдлийн биелэл, монгол өвөөгийн хөнгөн атлетикаар 57 жилийн турш хичээллэсний үр дүнд олж авсан, тууштай, цуцашгүй хичээл зүтгэлийн шагнал байжээ.  Энэ түүхийг “Цагаан Зээрийн Янзага” баримтат кино өгүүлнэ.