11 сарын 02, 2024
Монголын анхны олимпын медальтан хөдөлмөрийн алдраа тэмдэглэж байна
Монголын анхны олимпын медальтан хөдөлмөрийн алдраа тэмдэглэж байна

Гэрэл зургуудыг П.Батням

Монгол Улсад бөхийн спортыг хөгжүүлэх, шинэ түвшинд гаргах үйлсэд жинтэй хувь нэмэр оруулж, олон арван шилдэг тамирчин, дасгалжуулагч бэлтгэсэн “Хангайн хүчтэн” дэвжээний зөвлөх дасгалжуулагч, Ардын багш, Гавьяат тамирчин Ч.Дамдиншаравын хөдөлмөр, зүтгэлийг үнэлэн өнгөрөгч долоодугаар сард Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээсэн билээ.

damdinsharav guai (1) Хөдөлмөрийн баатар Ч.Дамдиншаравт "Хөдөлмөрийн баатруудын холбоо"-оос хүндэтгэл үзүүлж буй нь

Хөдөлмөрийн баатар Ч.Дамдиншаравын төрийн их цолны мялаалга хүндэтгэлийн үйл ажиллагаа өнөөдөр “МПМ эвэнт холл”-д болж байна. Хүндэтгэлийн үйл ажиллагаанд түүний гэр бүл ойр дотнын хүмүүс, Монгол Улсын Далай даян дархан аварга Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ, Г.Өсөхбаяр, О.Балжинням, түүний төрсөн дүү Хөдөлмөрийн баатар Ч.Насантогтох, Д.Сэрээтэр, З.Ойдов, Ц.Чойнхор, Н.Дүгэрсүрэн тэргүүтэй спортын алдартнууд, шавь нар, УИХ, Засгийн газрын гишүүд, нийгмийн зүтгэлтнүүд зэрэг 500 гаруй зочин түүнд хүндэтгэл үзүүлэн хүрэлцэн иржээ. Мөн ОХУ-ын Буриад улс, БНХАУ-ын ӨМӨЗО-оос спортын нөхөд болон шавь нар нь зорьж ирсэн байна.

damdinsharav guai (3) Хөдөлмөрийн баатар Ч.Дамдиншаравт Өвөрхангайчуудын төлөөлөл хүндэтгэл үзүүлэв. 

Хөдөлмөрийн баатар Ч.Дамдиншарав нь 1968 онд Мексикийн нийслэл Мехико хотод болсон зуны XIX олимпын наадмын чөлөөт бөхийн 52 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн бөгөөд Монголын баг тамирчдын анхны олимпын медальт тамирчин билээ. Тэрбээр хүндэтгэлийн үйл ажиллагааг нээхдээ ”Олимпын анхны медалийг авч монгол түмнээ дэлхийд таниулсан хамт зүтгэж байсан нөхдөө санахад сайхан байдаг. Миний өвөг дээдэс, аав ээжийн маань буян заяа түшиж анхны медаль авсан дурсамжит цаг үеэ та олонтойгоо тэмдэглэж нэгэн үдшийг өнгөрүүлье гэж шийдсэн юм. Нөхөд минь, шавь нар маань хүрэлцэн ирсэн явдалд баяртай байна” хэмээлээ.

Түүний төрсөн дүү, Хөдөлмөрийн баатар Ч.Насантогтох

“Миний ахыг өдий зэрэгтэй болгож бөхийн чөлөөт барилдаан болон дэлхийн том барилдаанд оруулж хамт байсан ахмадуудаа хараад сэтгэл хөдөлж байна. 1960-аад оноос чөлөөт бөх гэдэг юм гарч ирж ахыг маань энэ дэвжээнд хөтөлж оруулсан Х.Баянмөнх аварга маань, Д.Сэрээтэр З.Ойдов, Ц.Чойнхор, Н.Дүгэрсүрэн гуай, бусад ахмадуудаа энд ирснийг харах сайхан байна. Та бүгд маань энэ спортыг хөгжүүлэх их үйлсэд ихийг бүтээж, ийм агуу спортын олимпын анхны медалийг авхуулсан анхны баг тамирчид. Урт насалж удаан жаргаарай. Энэ их спортод Чимэдбазарын Дамдиншарав хэмээх нэрийг чөлөөт бөхөд, Чимэдбазарын Насантогтох гэдэг нэрийг жүдо, самбо бөхийн тавцанд гаргаж ирсэн хишиг буян, хувь заяандаа баярлаж явдаг”

гэж хэллээ.

Хөдөлмөрийн баатар Ч.Дамдиншарав гавьяат тамирчин Б.Болд, А.Энхээ, З.Дүвчин, Н.Бүргэдаа, О.Пүрэвбаатар, Б.Наранбаатар нарын 20 гаруй олимп, дэлхийн медальтай тамирчныг бэлтгэжээ. Мөн үндэсний бөхийн төрлөөр дархан аварга Д.Цэрэнтогтох, Г.Өсөхбаяр, аварга Д.Сумьяабазар, арслан Б.Ганбаатар, Д.Ганхуяг, Ц.Бямба-Отгон зэрэг шавь нарыг төрүүлсэн байна.

damdinsharav_guai_2 damdinsharav guai (1) Хөдөлмөрийн баатар Ч.Дамдиншаравт "Хөдөлмөрийн баатруудын холбоо"-оос хүндэтгэл үзүүлж буй нь

dam_tugХүндэт зочид гарын үсгээ ийнхүү үлдээв.

dam_zur Ч.Дамдиншаравын Хөдөлмөрийн баатар цолны хүндэтгэлийн үйл ажиллагаа

dam_zur1 Монгол Улсын тамирчин Ч.Дамдиншаравын тухай Японы сонинд нийтлэгдсэн мэдээ