Зургийн эх сурвалж: Adobe stock
Монголын кино урлаг дэлхийн таашаалд нийцэх болов. Уран бүтээлчид шинэ жүжиг, кино нээж үзэгчдийн оюуны хэрэгцээг бүрэн төгс хангахыг хичээх. Монгол уран бүтээлчийн үзэл санаа, ур чадвар дэлхийн түвшинд тоогдож эхэлсэн. Харин сонгодог жүжгийн тоглолтын дундуур утсаар ярьдаг, хоцорч ирж бусдын тухыг алдагдуулдаг монгол үзэгчид соёлжих цаг болжээ.
Сонгодог жүжиг дэглэж, тоглож буй театр бол кино театр биш гэдгийг санууштай юм. Үзвэрт ирэхдээ хувцаслалтаас эхлээд цаг барих хүртэл сахидаг театрын үзэгчийн уламжлалт дэг ёс бий.
Гэвч энэ нь олонх монгол үзэгчийн хувьд зөвлөмж хэлбэрээр үзвэрийн тасалбарын арын нүүрт бичигдэх “үүрэг”-ийг л гүйцэтгэж байна. Угтаа бол үзэгч уран бүтээлчийг, түүний үзэл санааг, сэтгэлгээг хүндлэх ёс суртахуунтай байх учиртай. Эрх чөлөөт улсад хэн бүхэн хүссэнээ өмсөх, бодсоноо хэлэх эрхтэйтаны эрх нэгнийхээр хязгаарлагддаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Соёлыг түгээх нь зөвхөн уран бүтээлчийн хүч, хөдөлмөрийг гарах бус үзэгчдээс ч чамгүй олон зүйл шаарддаг юм.