Си Жиньпин улс төрийн давуу байдал олж авахын тулд хэлмэгдүүлэлт хийсэн гэж зарим хүн үзэж байна.
БНХАУ-ын удирдагч Си Жиньпинийн эхлүүлсэн авлигын эсрэг тэмцэл сүүлийн шатандаа орсон гэж албаныхан мэдээлж буй ч бодит байдал дээр орой нь харагдахгүй уул мэт хэвээр байгааг барууны ажиглагчид онцолж буйг Их Британийн "ВВС" агентлаг мэдээллээ.
Си Жиньпинийн эхлүүлсэн авлигын эсрэг тэмцлийн үр дүнд өнөөдөр БНХАУ-ын төрийн байгууллагууд хүнд суртал, авлигаас ангижирчээ. Бүх шатлалын байгууллага дахь хяналт шалгалтыг чангаруулан, албан тушаалаа урвуулан ашигласан эрх мэдэлтнүүд хариуцлага хүлээж байна. Тэдний бүх хөрөнгийг нь улсын өмч болгох зэргээр хамгийн хатуугаар шийтгэдэг. Тэгвэл авлигын эсрэг тэмцэл банк санхүү, цөмийн зэвсгийн салбарт төвлөрч эхэлжээ. Тухайн салбарууд нь энэ улсын гол тулгуур гэхэд хилсдэхгүй.
Авлигын эсрэг тэмцэл нь аливаа зүйлийг хийх ёстой дүрэм, журмаас нь хазайлгах гэсэн эрх мэдэлтнийг үндсээр нь устгах явдал юм. Си Жиньпинийн энэ бүх арга барил Зөвлөлт Холбоот улсын удирдагч Сталинтай их төстэй гэмээр. Жоржиа мужийн их сургуулийн Хятад судлалын хэлтсийн дарга Эндрю Ведеман “Си даргын өндөр түвшний авлигын талаарх айдас нь төөрөгдөл биш” гэж хэлжээ.
Мөн "Түүний айж буй авлига нь бодит зүйл юм. Си дарга улс төрийн давуу эрхийг олж авахын тулд хэлмэгдүүлэлтийг ашигласан. Мао даргын үед ардын намаа хайрлах хайрыг бий болгох филисофи байжээ. Дараа нь Дэн Сяопин, Зян Зэминий эрин үед "Хэрвээ хүмүүст илүү сайн амьжиргааг өгвөл авилгал авах хүсэл багасана" гэх үзэл дэлгэрчээ. Ху Жинтаог солигдох үед ихэнх хятад сайхан амьдралтай байсан ч илүү ихийг хүсэж, түүнийг олж авахын тулд шударга бус арга хэрэглэхэд бэлэн хүмүүс байсан нь залилан мэхлэх үйлдэл ихэссэн гэж үздэг.
Орчин үед Си дарга Маогийн арга барил руу буцаж, асуудлыг засахын тулд намын үнэнч байдалд ихээхэн ач холбогдол өгч байна. Намаар дамжуулан эдгээр кампанит ажлыг эхлүүлж, дүрэм журмыг зөрчсөн гэх үндэслэлээр мөрдөн байцаалт явуулж байна. Нам нь хүссэнээрээ мөрдөн байцаалт явуулж буй нь зохион байгуулалттай улс төрийн асуудал үйл явц гэдгийг Жоржиа мужийн их сургуулийн эрдэмтэн Эндрю Ведеман онцоллоо.
Хятадын нийгэмд өндөр албан тушаал хашдаг хүмүүсийн дийлэнх нь Коммунист намын гишүүд байдаг
Хэдийгээр энэ бүхэн шударга үйл явц ч хэлмэгдүүлэлт нь муу үр дагаварт хүргэж болзошгүй юм. Торонтогийн их сургуулийн улс төр судлаач Линет Онг "ВВС" агентлагт "Энэ нь 1979 оноос хойш Хятадын эдийн засгийн өсөлтийн хөдөлгөгч хүч болсон бүтээлч, бизнес эрхлэх ёстой залуусын урам зоригийг бууруулж байна" гэж хэллээ. Учир нь өнөөгийн Хятадад "хийцгүүрч хэвтэх" гэсэн хэллэг дэлгэрчээ. Энэ нь 20-иод насныхан "хархны уралдаан"-ыг орхиж, эцэг эхийнхээ гэрт амьдарч, эерэг ирээдүйг харж чадахгүй. Амьдралд ямар ч хүсэл тэмүүлэлгүйгээр олон цагаар видео тоглоом тоглон өнгөрөөж буйг ийнхүү нэрийдэх болжээ.
“The Study Times” сонины эрхлэгч асан Дэн Ювэн “Си дарга албан тушаалтнуудыг цэвэрхэн, ажилсаг байхыг хүсдэг” гэж хэлжээ.
Их мөнгө, их хэмжээний хахууль
Санхүүгийн салбарт томоохон эргэлтүүд гарсаар байна. Банк болон санхүүгийн байгууллагууд алдагдалтай ажилласан ч эрх мэдэлтнүүдэд "ашигтай ажилласан" гэх хардлага төрүүлсөн байна. Ийм авлигачдыг агнаж эхэлсэн. Тухайлбал, их хэмжээний авлигын хэрэгт холбогдсон хүмүүсийн дунд томоохон банкны захирлууд бий. Өнгөрөгч онд санхүүгийн салбарын 100 орчим албан тушаалтан шийтгэгджээ. Олон ч эрх мэдэлтэн санхүүгийн авлигын хэрэгт холбогдсон. Үүнийг нэг эсвэл хоёр жилийн дотор төгс цэвэрлэх боломжгүй гэдгийг “The Study Times” сонины эрхлэгч асан Дэн Ювэн санууллаа.
Ли Шанфуг гэнэт огцруулсан талаар ямар ч тайлбар өгөөгүй байна
“Бид зөвхөн мөнгө шамшигдуулах, буцаан авах тухай яриад зогсохгүй. Ардын чөлөөлөх арми худалдан авч ашиглах боломжтой цэргийн техник хэрэгслийг ярьж байна" гэж Монреальд төвтэй "Cercius" геополитикийн зөвлөх компанийн гүйцэтгэх захирал Алекс Пайетт" хэллээ. Мөн Ли Куан Югийн нэрэмжит Төрийн бодлогын сургуулийн профессор Алфред Ву "ВВС" агентлагт "Пуужингийн салбарт гарсан авлига Си Жиньпинд хүчтэй цохилт өгсөн. Тэр пуужингийн хүчинд маш их найдаж байсан. Хэрэв би маш хүчтэй пуужингийн хүчинтэй бол, ирээдүйд Тайваньтай дайн хийх юм бол энэ нь гол үүрэг гүйцэтгэнэ" гэсэн юм.
Хятадын авлигын эсрэг тэмцлийг ажиглаж буй шинжээчид системийн өөрчлөлт хийгдээгүй учраас Си даргын арга барил хоцрогдож, цоорхой гарч байгааг санууллаа.
Профессор Пайетт "Нам зохицуулалтын аппаратаа хөгжүүлэх, сахилга батын хяналт шалгалтын дүрэм гэх мэт хүчин чармайлт гаргаж байгаа ч авлигыг таслан зогсоож чадаагүй. Нам нь улсын нөөцийг ашиглах цорын ганц бүтэц хэвээр байгаа тул дэд бүтцийн авлигыг таслан зогсоож чадахгүй" гэж хэллээ.
Зарим улс орон авлигатай тэмцэх бие даасан байгууллагуудыг бий болгож, ил тод байдлыг нэмэгдүүлж, хууль дээдлэх ёсыг сайжруулж, авлигын талаар мэдээлэх хараат бус хэвлэл мэдээллийн хэрэгслийг чадавхжуулж байна. Хятад улс эдгээрийн алийг нь ч хийгээгүй. Харин коммунист нам өөрөө л цагдаад, хянаад байдаг.
Үүнээс гадна, Профессор Ведеманы хэлснээр, нийгмийн хандлага ч эрс өөрчлөгдөх ёстой гэдгийг сануулав. Учир нь "Авлигыг бууруулах, хянахын тулд зөвхөн хууль тогтоомж, дүрэм журам, хяналтыг өөрчлөхөөс гадна албан ёсны соёлыг гүнзгийрүүлэн өөрчлөх. Мөн авлига хээл хахуульд нэрвэгдсэн шинэ үеийнхнийг нийгэмшүүлэх шаардлагатай" гэлээ. Коронавирусны цар тахлын хямралын гурван жилийн дараа дэлхийн бусад улс орон нээлттэй. Гэвч хятад улс хаалттай хэвээр байна.
Си даргын эргэн тойронд ухаалаг хүмүүс байгаа нь эргэлзээгүй. Тэр зөвлөгөө бус үнэнч байдлыг эрэлхийлж байна. Гэвч тэр албан тушаал ахихыг эрмэлздэг боловсон хүчний магтаалд авсан байх. Намын эхэн үеийн түүхийг харахад тэр намын боловсон хүчнүүд түүнд зусардаж, намын дээд албан тушаалд очих боломжтой гэдгийг мэдэж байна" хэмээн Монреальд төвтэй "Cercius" геополитикийн зөвлөх компанийн гүйцэтгэх захирал Алекс Пайетт онцолжээ.