Хятадын тогтвортой хөгжлийн бодлогын өв: Ногоон хотуудын филисофи, зорилго болон үнэлгээний систем
Хятадын тогтвортой хөгжлийн бодлогын өв:  Ногоон хотуудын филисофи, зорилго болон үнэлгээний систем
Тогтвортой хөгжлийн зөвлөх Л.Оюун-Эрдэнэ

Өндөр хөгжсөн орнууд аж үйлдвэржилтийн 19-р зуунд хүн, байгальд ээлгүй хөгжлийн бодлогуудын үр дүнд бий болсон байгаль орчны асуудлуудаасаа салахгүй бол ирээдүйнд хөгжил гэж ярих боломжгүй болохыг 20-р зуунаас хүлээн зөвшөөрч, тогтвортой хөгжлийн зорилгуудыг дэлхий нийтээрээ чухалчлан, 21-р зуунд “Нөхөн сэргээлтийн эрин зуун”-ны тогтвортой хөгжлийн бодлогоор ногоон хотын философи шингэсэн бодлогын өвийг бүтээж ногоон хотуудыг бүтээн байгуулж байна. Дэлхийн хотуудад нийт хүн амын талаас дээш хувь нь суурьшин амьдардаг. Хотуудын экосистем нь агаар болон усыг цэвэрлэх, хотын дулаан, гол мөрөн, далай тэнгис арлуудыг хөргөх, хотын иргэдийн амрах, тоглох чөлөөт цагаа өнгөрөөх амьдралын чанар, эрүүл мэндийг дэмжихэд тусалдаг. Түүгээр ч зогсохгүй байгалийн олон янз байдлыг багтааж байдаг.

Тийм ч учраас дэлхийн дулаарал, цаг уурын өөрчлөлтийн нөлөөллийг багасгах гэж хүн, байгальд ээлтэй хотуудыг бүтээхэд тогтвортой хөгжлийн бодлогоор хөгжихийн чухлыг дэлхийн улс орны удирдагчид тэр дундаа хотын дарга нар ухамсарлан,  өмнөх хөгжлийн алдаатай бодлогуудаа эргэн харж, засаглалын хэлбэр, хөгжлийн бодлого, салбар салбарын мега төсөл хөтөлбөрүүдээ тогтвортой хөгжлийн зорилгуудтай уялдуулан хөгжүүлж байна.

Хүн, амьтад, байгаль, хүрээлэн буй орчинд ээлтэй шинэ дэвшилтэт технологи, ноу хау, инноваци шингэсэн ногоон хотын шийдлийг дагуул хотуудыг бүтээхдээ шинжлэх ухаан хоорондын уялдаатайгаар  тэр дундаа байгалийн шинжлэх ухаан дээр суурилсан шийдлийг бүхий л салбаруудын хөгжилтэй хэрхэн уялдах харилцан хамаарал, бүхий л оролцогч талуудын эрх ашиг, оролцоог хангаж, олон талаас хэлэлцэн, том зургаар цогцоор нь төлөвлөж чаддаг ёс зүйт засаглалыг яаж бий болгож, ногоон хот байгуулах мега төсөл, хөтөлбөрүүд нийгэм эдийн засгийн үр ашигтай, хүн, байгаль орчинд ээлтэй иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлсэн хөгжлийн бодлогын өвийг хэрхэн бүтээх талаар улс орны удирдагчид өрсөлдөхөөсөө гадна бие биенээсээ суралцан туршлага судалдаг болоод удаж байна. Манай улс энэхүү өрсөлдөөнөөс ямар бодлогын өвийг бий болгож байж цаашид дэлхий жишигт нийцсэн ногоон хотуудыг бий болгох ногоон хөгжлийн бодлогын өвийг бүтээж вэ гэдгийг тунгаан бодох цаг болжээ.

Дэлхийн тогтвортой хөгжлийн бодлогын өвийг бүтээгчдийн гол тоглогчдын нэг Хятад улс ногоон хотын философи, ногоон хөгжлийн бодлого зорилго, үнэлгээний системээ боловсруулснаар өндөр хөгжилтэй хотуудын нэг Гуанжоу хотын гол тулгамдсан хүн, байгаль орчинд ээлгүй дэд бүтцийн асуудлууддаа хэрхэн шийдэн, ямар ямар асуудлыг цогцоор нь шийдвэрлэсэн туршлагын талаар та бүхэнд цуврал нийтлэл хүргэхийг зорилоо.

Ногоон хотуудын филисофи болон зорилгууд

Хятад улс тогтвортой хөгжлийн зарчмууд дээр үндэслэн ногоон хотуудыг бүтээх бодлого баримтласан. Ногоон хотуудын хэв шинжид эдийн засаг, улс төр, соёл, нийгмийн болон экологийн бүтээн байгуулалтын зарчмуудыг уялдуулах хэрэгтэй гэж үзжээ. Түүнчлэн өндөр үр ашиг, аюулгүй байдлын зарчмуудад тулгуурлан ажилладаг эдийн засгийн хөгжлийн бодлого болон хот төлөвлөлтийн бодлогод байгаль орчныг хамгаалахад чиглэсэн философитой байх чухал гэж үзэн, "Нэгд тав" зарчим буюу ногоон хотуудын зорилгуудыг тодорхой болгохоос гадна ногоон хотуудын үнэлгээний системийг бий болгон ногоон хотыг хөгжүүлэх философио тодорхойлосон байна.

 "Нэгд тав" зарчим  нь зөвхөн хүн ба байгаль, хүн ба нийгмийн ёс зүйн харилцан хүндлэл дээр тулгуурлан нийгмийг бүтээх, эрх ашгийн зарчмаар нийгмээс ялгаатай харилцааг үүсгэж болохгүй, харин өнгөрсөн, ирээдүй, одоо цагийн ойлголтуудыг ногоон хотыг байгуулахад нэгтгэн, ногоон хотын философийг илэрхийлэхийг зорьдог. Ногоон хотыг бүтээх зорилгуудыг дараахи байдлаар тодорхойлосон байна

picture3 

Ногоон хотыг бүтээх зорилгууд

Эх сурвалж: Marina A,Kuratchenko. Yusuf O, Fadario.  Irina, Belenok. «Green cities» in China: philosophy and practice
  • “Co-prosperity” Хотуудын эдийн засгийг үр ашгийг нэмэгдүүлэх зорилготой эдийн засгийг бүтээн байгуулах
  • “Co-governance” Зах зээлийн, улс төр болон нийгмийн хамтын удирдлагыг хэрэгжүүлэх зорилготой улс төрийг бүтээн байгуулах
  • "Growth Together" Хятадын уламжлалт соёлыг хүлээн зөвшөөрөн, сэргээж орчин үеийн нийгэмтэй хослуулан нэвтрүүлэх соёлыг бүтээн байгуулах
  • “Sharing” Нийгмийн бүтээн байгуулалтыг нийтийн оролцоотойгоор бий болгож, бүх нийтийн хөгжил, нөөц баялгийн болон материаллаг ашиг тусыг хамтдаа ашиглах нөхцлийг баталгаажуулах
  • "Symbiosis" Эко-соёлын бүтээн байгуулалтыг тодорхойлж, хүн ба байгалийн хооронд харилцан нягт холбоотой хамтын нийгэмийг бий болгох

Энэхүү "ногоон хот"-ыг бүтээх философит нэг талаас байгаль экологи, нутаг дэвсгэрийн төлөвлөлт, дэд бүтэц, нөгөө талаас аж, үйлдвэржилтийн систем, нийгэм эдийн засаг, улс төрийн бодлого шийдвэрүүдийг бүхэлд нь цогцоор нь уялдуулсан зорилгуудыг нэгтгэж байж аливаа хөгжлийн бодлогыг гаргаж, хотыг хөгжүүлэх мега төсөл хөтөлбөрүүдийг явуулах чухал болохыг загварчилжээ.

Өөрөөр хэлбэл ногоон хотыг байгуулахад амьдралын бүхий л салбарыг уялдааг хангасан, эв нэгдэл, харилцан дэмжлэг туслалцах үзэлд захирагдах тогтолцоо мэт харагдаж байгаа боловч, иргэдийн аюулгүй байдал, эрүүл мэнд, эрх тэгш байдал, хөгжил цэцэглэлтийг хамтын эрх тэгш оролцоотойг хангаж, хамтдаа хөгжин, ногоон хотыг бий болгосноор иргэдийн амьдралын чанрыг нэмэгдүүлэх ногоон хотыг бүтээх таван гол зорилгуудыг тодорхой болгосон.

 Түүнчлэн аливаа улсын хөгжлийн бодлого шийдвэр гаргахаас өмнө хүрээлэн буй орчны нэгдсэн үнэлгээний системийг бүс нутгийн хэмжээнд эрэмбэлэн үнэлдэг нь хөгжлийн бодлогыг хэр зөв гарч буйг үнэлж үр дүнг тодорхой болгоход чухал байдаг.

Хятадын ногоон хотын үнэлгээний систем

Хятадын хотын хүрээлэн буй орчны үнэлгээний систем

kkkkk 

Эх сурвалж: Marina A,Kuratchenko. Yusuf O, Fadario.  Irina, Belenok. «Green cities» in China: philosophy and practice

Дээрхи үнэлгээний системийн үзүүлэлтүүд дээр үндэслэн, Хятадын хотуудыг гурван түвшинд ангилан дараахи байдлаар хөгжлийн түвшинээр нь ангилдаг байна.

Хятадын байгаль орчинд ээлтэй хотжилтын түвшингийн үнэлгээ:

untitled 

Эх сурвалж: Marina A,Kuratchenko. Yusuf O, Fadario.  Irina, Belenok. «Green cities» in China: philosophy and practice

Дараагийн нийтлэлээрээ Хятад улсын хөгжлийн бодлогын өв болсон Хятадын ногоон хотын философи, ногоон хотын бодлого, зорилгууд, үнэлгээний систем нь Гуанжоу хотын хүн байгальд ээлгүй хөгжлийн бодлогын үр дүнд тулгараад байсан байгаль орчны асуудлууддаа хэрхэн цогцоор нь шийдэж хотын ногоон цэнхэр бүсийг хэрхэн бүтээж, нийгэм эдийн засгийн бусад салбаруудад хэрхэн үр ашигтай хөгжил бий болж иргэдийн амьдралын чанар дээшилж, байгаль орчин хэрхэн нөхөн сэргэсэн туршлагын талаар нийтлэх болно.

Манай улсын хувьд нийт газар нутгийн 70% дээш хувь нь цөлжилттэй нүүр тулсан боловч, цөлжилтийн эсрэг ногоон хотын хөгжлийн бодлогын өв байхгүй болох нь сүүлийн үед олон жил зөв зүгээр ургадаг байсан хотын ногоон байгууламжуудыг хотын удирдлагууд устгаж хүн байгальд ээлгүй төслүүдийг хэрэгжүүлэх болсон тэр дундаа Туулын хурдын замын төслөөс харж болно. Түүнчлэн Хүннү хот болон Хар Хорин хотыг байгуулахдаа ч Улаанбаатар хотыг дахин төлөвлөхдөө тогтвортой бүсчилсэн хөгжлийн бодлогоор ногоон хотуудыг хөгжүүлэхэд шаардлагатай суурь судалгаануудыг шинжлэх ухаанчаар шийдэл гарц эрэлхийлэн, ногоон хөгжлийн философи, бодлого, зорилго, стратеги, концепци, мастер төлөвлөгөө, төсөл хөтөлбөрүүдийг нийгэм эдийн засгийн үр ашигтай хүн байгальд ээлтэй менежмент хийх хамтын засаглалын өвийг бий болгох нь ногоон хотын хөгжлийн бодлогын өвийг бүтээх эхний алхам билээ. Зөв оновчтой бодлого, стратегийг мэргэжлийн ёс зүйтэй менежментийн баг хийж чадна. Тиймээс ёс зүйтэй, мэргэжлийн байгууллагуудын судалгаа, шинжилгээ, тооцоололд үндэслэн гол тулгамдаж буй асуудлууддаа оновчтой тодорхойлон, ногоон хотын бодлого, үнэлгээний систем бий болгох шийдэл гарц нь байгалийн шинжлэх ухаан болон байгалийн хуультай зохиолдсон, байгалийн нөөцийг нийгэм эдийн засгийн үр ашигтай ашиглан,  нөхөн сэргээх, хамгаалах, зөв удирдах байгальд суурилсан шийдэл бүхий ногоон хотыг бүтээх зорилгуудыг эрт дээр үеэс үед өвлөгдсөн ирсэн нүүдлийн соёлын өв энэ цаг үед үгүй болж буйг цаашид залруулан нүүдлийн соёлын өвийг орчин үеийн салбар салбарын шинжлэх ухаантай хослуулан ногоон хөгжлийн философи, бодлого, үнэлгээний системийг өөрсдийн онцлогт тохируулан бий болгох нь чухал байна.

Өөрөөр хэлбэл, ногоон хотын хөгжлийн философи, зорилгуудаа тодорхойлоход өвөг дээдсээс уламжлагдсан ирсэн байгалиа шинжин, танин мэддэг, хайрлан хамгаалдаг нүүдлийн соёлоо сэргээж, шинжлэх ухаануудын хоорондын уялдаа хамаарлыг салбар, салбарын хөгжил бүрт бий болгосон ногоон хотуудын хөгжлийн бодлого, үнэлгээний системд суурилсан хотуудыг ангилан хуваан төрөлжүүлэх байгальд ээлтэй,  хөгжлийн түвшингээр нь ангилан аливаа салбарын мега төслийг уялдуулан эрэмбэлж, бага зардлаар нийгэм эдийн засгийн үр ашигтай, өндөр өгөөжтэй хүн, байгальд ээлтэйгээр хөгжлийн түвшинг эрэмбэлж хэрэгжүүлдэг, ногоон хөгжлийн бодлогын өв бүтээгч улс болоход шийдвэр гаргагчид улс төржихгүй, мэргэжлийн ёс зүйтэй ажлын хэсэг байгуулж, тогтвортой хөгжлийн бодлогын өвөө боловсруулдаг болбол 19-р зууны алдаатай бодлогоор хөгжихгүйгээр 21-р зууны дэлхий тогтвортой хөгжил рүү нэг зуун алгасан өндөр хөгжилтэй орнуудыг алдааг давтахгүй цаг хугацаа хэмнэн, тэд нар шиг их зардлаар тогтвортой ногоон хөгжил рүү шилжихгүй, бага зардлаар шилжих, дэлхийн ногоон хөгжлийн өв бүтээгч улс болох боломжтой цаг үеийг улс төрчид зөв ашиглах алсын хараатай, зоригтой алхмууд хийх цаг аль хэдийн тулжээ.

Эх сурвалж: Marina A,Kuratchenko. Yusuf O,Fadario. Irina, Belenok. (2021). Green cities in China philosophy and practice. (4,5,6,7)

Available online at (PDF) “Green cities” in China: philosophy and practice