“Монголын хөгжил-5,0: Шинжлэх ухаан, технологи, инновацын үүрэг” сэдвийн дор судлаачид илтгэл хэлэлцүүллээ.
Шинжлэх ухааны академийн Нийгмийн шинжлэх ухааны салбарын бага чуулган Монголын инновацын холбоо хамтран зохион байгуулж буй “Монголын хөгжил-5.0” цуврал семинарт энэ удаа “Монголын хөгжил-5,0: Шинжлэх ухаан, технологи, инновацын үүрэг” сэдвийн дор судлаачид илтгэл хэлэлцүүллээ.
“Монголын хөгжил-5,0: Шинжлэх ухаан, технологи, инновацын үүрэг” сэдвийн дор судлаачид илтгэл хэлэлцүүллээ.
Шинжлэх ухааны паркийн захиргааны гүйцэтгэх захирал, доктор, дэд профессор Б.Амарсанаа “Монгол Улсын хөгжилд шинжлэх ухаан, технологи, инновацын гүйцэтгэх үүрэг” сэдэвт илтгэл
“Сократус студио” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Мөнхцог “Шинжлэх ухааны мэдлэг, технологи дамжуулалт: Гарааны бизнес хөгжүүлэлт” сэдэвт илтгэл
“Бүүвэй кашемир" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Будсүрэн “Шинжлэх ухааны мэдлэгийн хэрэглээ: Инновацын бизнес эрхлэлт-Бүүвэй кашемир брэндийн туршлага” сэдэвт илтгэл хэлэлцүүлсэн юм.
Шинжлэх ухааны паркийн захиргааны гүйцэтгэх захирал, доктор, дэд профессор Б.Амарсанаа
Б.Амарсанаа: “Монголын хөгжил-5.0” цуврал семинар бол шинжлэх ухаан, технологи, инновацын салбарынхны мэдлэг солилцох, түгээх чухал үйл ажиллагаа
Энэхүү үйл ажиллагаа бол цаг үеэ олсон ялангуяа шинжлэх ухаан, технологи, инновацын салбарт ажиллаж буй судлаач, эрдэмтэн, багш нарын хоорондын мэдлэг солилцох, түгээх чухал арга хэмжээнүүдийн нэг. Шинжлэх ухаан, технологи, инновацын экосистемд Шинжлэх ухааны парк, оролцогч нарын үүрэг ямархуу байдаг тухай болон шинжлэх ухааны салбаруудын оролцоо хэрхэн гарч илэрдэг талаас нь таниулахыг зорьсон. Өнөөгийн нийгэмд бий болгож байгаа шинжлэх ухаан технологийн ололт инновацыг хэрхэн эдийн засар руу нэвтрүүлэх вэ, хэрхэн эдийн засгаа солонгоруулах вэ гэдэгт бүхий л салбарын эрдэмтэд анхаарч ажиллаж байна. Үүн дээр зөвхөн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчээс гадна технологи үйлдвэрлэгч дээрээс нь тэрхүү технологийг амь оруулагч маркет буюу зах зээл дээр гаргах гэсэн энэ бүрэлдэхүүн бүхий л талуудын харилцах хамаарал бүхий экосистем уялдаа холбоо хэрхэн дэд бүтцийн хэлбэрээр гарч ирвэл зохилтой юм бэ гэдэг талаас нь Шинжлэх ухааны паркийн зүгээс тайлбарлалаа.
“Сократус студио” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Мөнхцог
Гарааны бизнес гэдэг бол инновацыг бий болгож байгаа, инновац дээр суурилсан бизнес. Инновац гэдэг чинь шинжлэх ухаан, мэдлэг болж тараад байгаа юм. Шинжлэх ухаан, мэдлэг дээр суурилсан бизнесүүд илүү өсөлттэй, сайн чанартай, өрсөлдөх чадвартай болоод байгаа.
Улс орнуудын хөгжлийг хараад үзэхээр шинжлэх ухаан, технологийн салбартаа илүү их төсөв мөнгийг зарцуулж байгаа болон судалгаа хөгжүүлэлтдээ зарцуулж буй төсөв мөнгө, гарааны бизнесийнх нь тоо тухайн улс орны эдийн засгийн өсөлтөөс шууд хамраалтай байгаад байгаа юм.
Өөрөөр хэлбэл олон старт-ап бий болж чадаж байвал тэр улс орны эдийн засаг өсөлттэй байна л даа. Шинжлэх ухаан, бизнес хоёр хосолж байж тухайн старт-ап компанийг өрсөлдөх чадвартай, сайн сайхан бизнесийг бий болгох боломж нь бүрдэж байна. Тэгэхээр старт-ап бизнес хийж байгаа, хийхийг зорьж буй бол шинжлэх ухааны салбартайгаа ойртож, хамтарч ажиллавал бидэнд илүү боломж байна.
“Бүүвэй кашемир" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Будсүрэн
Манай бүтээгдэхүүн 2001 оноос эхтэй. Бүүвэй кашемирийн үүсгэн байгуулагч “ноолуурын” доктор Р.Бадмаанямбуу гэдэг хүний докторын ажлаар патентлагдсан утас гарсан. Ердийн ноолуураас хоёр дахин нарийн, өндөр эрчтэй патентын технологи нь энэ утасных. Аливаа судалгаа тухайн орны нөөц баялагтаа тулгуурлаж явах нь хамгийн үр дүнтэй гэж харж байгаа. Тэгэхээр монгол орон дэлхийн зах зээд нийлүүлдэг ноолуурын бараг тал хувийг эзэлдэг улсын хувьд бид ноолуураа их сайн судалж шинжлэх ухаан, инновацтай байж дэлхий нийтэд таниулна. Цаашдаа ноолуурын судалгаа хийх хэрэгцээ шаардлага байна. Шинжлэх ухаантай ойр байна, судалгаанд тулгуурлана, үндэслэл нотолгоонд суурилж явна гэдэг бол тогтвортой үйлдвэрлэл хөгжүүлэх, хэрэглэгчдэдээ итгэл үнэмшлийг нь баталгаажуулахад маш зөв гарц гаргалгаа гэж хардаг.
“Монголын хөгжил-5,0: Шинжлэх ухаан, технологи, инновацын үүрэг” сэдвийн дор судлаачид илтгэл хэлэлцүүллээ.