Биологийн олон янз байдлыг хамгаалах өдөр
Биологийн олон янз байдлыг хамгаалах өдөр

Дорнод аймаг, Халх гол сум, Хулд ууланд бугын сүрэг

Биологийн олон янз байдлыг хамгаалах олон улсын өдөр тохиож байна. НҮБ-аас "Биологийн олон янз байдлын тухай" суурь конвенцыг 1992 оны тавдугаар сарын 22-нд батлан, жил бүрийн энэ өдөр тэмдэглэх болжээ. Монгол Улсын Их Хурал 1993 онд соёрхон баталснаар уг конвенцод албан ёсоор нэгдэн орсон байна.

"Биологийн олон янз байдал” гэж хуурай газар, далай тэнгисийн болон бусад усны экосистемүүд, экологийн цогцолборууд, өөр бусад бүхий л эх үүсвэрүүдийн амьд организмын төрлүүд юм. Энэ ойлголт нь зүйлийн хүрээнд дэх төрөл зүйлүүд ба экосистемийн хоорондын төрөл зүйлийг өөртөө агуулна.

Биологийн олон янз байдал алдагдаж буй нь дэлхий нийтийн тулгамдсан асуудал болж байна. Биологийн олон янз байдлыг хамгаалах, ургамал амьтан устан үгүй болохоос сэргийлэх, сэргээн хөгжүүлэх дэлхий нийтийн амлалт болох “Дэлхий биологийн олон янз байдлын Куньмин-Монтреалийн хүрээ” баримт бичгийг хэрэгжилтэд онцгой анхаарал хандуулах ёстой. Улмаар, тогтвортой амьжиргааг дэмжих, ногоон, бат бөх эдийн засгийг бий болгохын тулд зохих бодлого, зохицуулалт, өөр урамшууллын механизмыг бий болгох шаардлагатай. Үүнд Биологийн олон янз байдлын тухай НҮБ-ын конвенцын Талуудын 16 дугаар бага хурлаар хэлэлцсэн амлалт, ахиц дэвшлээ улам бататгаж, дотоод, гадаад санхүүжилтыг нэмэгдүүлэх, байгаль орчинд халтай үйл ажиллагаанд төрөөс болон бусад эх үүсвэрээс татаас санхүүжилт олгохгүй байхад улс орны Засгийн газар анхаарлаа хандуулах шаардлагатай. 

Улс орнууд Куньмин-Монтреалийн барим бичгийг хэрэгжүүлэхийн тулд Биологийн олон янз байдлыг хамгаалах Үндэсний стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж, улмаар жендэрийн тэгш байдлыг хангаж, тогтвортой хөгжлийг дэмжиж, уламжлалт ухаан, мэдлэгийг дээдэлж, охид эмэгтэйчүүдийг хүчирхэгжүүлж, нутгийн уугуул иргэдийн эрх, оролцоог хангах зэргээр хэрэгжүүлэх шаардлагатай гэсэн үг юм.